News paparazzi: Урьдчилсан дүн: НИТХ-ын 45 суудлаас МАН 34, АН 8, ХҮН 3 суудал авлаа

Moderator
2020/10/16

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт өчигдөр болж, нийслэлийн ИТХ-д урьдчилсан байдлаар МАН үнэмлэхүй ялалт байгууллаа. 

Сонгуулийн Ерөнхий хорооны танилцуулсан урьдчилсан мэдээгээр нийслэлийн ИТХ-ын 45 гишүүнээс 34 нь МАН-ын нэр дэвшигч байгаа бол АН-аас 8, ХҮН-аас 3 хүн сонгогдоод байна.

Нийт нэр дэвшигчдээс 13 хүн 10,000-аас дээш хүний саналаар сонгогджээ. 45 Төлөөлөгчөөс Чингэлтэй дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн З.Төмөртөмөө хамгийн олон буюу 11,707 хүний саналаар сонгогдсон бол Багахангай дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэбаяр 1,205 хүний саналаар НИТХ-д сонгогдсон байна. 

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10 МАНДАТ

  • Майнбаярын ТУЛГАТ (АН)
  • Түмэндэлгэрийн БАТЦОГТ (АН)
  • Пүрэвсүрэнгийн НАРАНБАЯР (ХҮН)
  • Доноровын ГАНТУЛГА (ХҮН)
  • Үнэнбатын ОЮУНЗУЛ (МАН)
  • Дамдинсүрэнгийн ЭНХБАЯР (МАН)
  • Даваахүүгийн ПҮРЭВДАВАА (АН)
  • Нацагийн БАЯРМӨНХ (МАН)
  • Борхүүгийн СҮХБААТАР (МАН)
  • Бяруузанын ПҮРЭВДАГВА (МАН)

ХАН-УУЛ ДҮҮРЭГ 6 МАНДАТ

  • Ж.Алдаржавхлан /МАН/
  • Б.Мягмар /МАН/
  • Л.Отгонбаатар /АН/
  • Б.Өнөбат /МАН/
  • Б.Одсүрэн /МАН/
  • П.Ганзориг /ХҮН/

СҮХБААТАР ДҮҮРЭГ 4 МАНДАТ

  • Мягмаржавын ХАЛИУНБАТ (МАН)
  • Даваасүрэнгийн БАДАРСАН (АН)
  • Хөххүүгийн БОЛОРМАА (АН)
  • Бишээгийн ЭРДЭНЭСҮХ (АН)

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ 10 МАНДАТ

  • Цогтсайханы ТӨРХҮҮ (МАН)
  • Рэнцэндагвын ДАГВА(МАН)
  • Батсамбуугийн СЭРГЭЛЭНБААТАР (МАН)
  • Цэдэндамбын БАТТӨР (МАН)
  • Жигжидсүрэнгийн САНДАГСҮРЭН(МАН)
  • Нанзадын БАЯРЧИМЭГ (МАН)
  • Гүр-Аранзын ТӨГӨЛДӨР (МАН)
  • Маньбазарын ГОВЬСАЙХАН (МАН)
  • Наранцэцэгийн АЛТАНШАГАЙ (МАН)
  • Банзарын МӨНХЦЭЦЭГ (МАН)

НАЛАЙХ ДҮҮРЭГ 2 МАНДАТ

  • Чойжинсамбуугийн РАДНААБАЗАР(МАН)
  • Буяндалайн НЭРГҮЙ (МАН)

БАЯНГОЛ 6 МАНДАТ

  • Дашнямын Ихбаяр (МАН)
  • Өлзий-Оршихын Сумъяабаатар(МАН)
  • Жанцангийн Батбаясгалан (МАН)
  • Ганбаатарын Гангамөрөн(МАН)
  • Доржзодовын Энхтуяа АН
  • Чимид-Очирын Мэндбаяр (МАН)

БАГАХАНГАЙ 1 МАНДАТ

  • Сэрдамбын ЭРДЭНЭБАЯР (МАН)

БАГАНУУР 2 МАНДАТ

  • С.Даваасүрэн (МАН)
  • Т.Отгонболд(МАН)

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 4 МАНДАТ

  • Нацагдоржийн БАТСҮМБЭРЭЛ (МАН)
  • Балжиннямын МӨНХБАТ (МАН)
  • Зундуйн ТӨМӨРТӨМӨӨ(МАН)
  • Лхаасүрэнгийн АРИУНТУЯА (МАН)

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна