News paparazzi: 12-15 насны хүүхдүүд 40 орчим тээврийн хэрэгсэл хулгайлжээ

Moderator
2020/10/15

12-15 насны дөрвөн хүү бүлэглэн 40 орчим тээврийн хэрэгсэл хулгайлсан хэргийг Нийслэлийн цагдаагийн газраас илрүүлжээ.

Тэд нийслэл хотоос  40 орчим хуучирсан тээврийн хэрэгслийг хулгайлж, дөрвөн автомашиныг Төв аймгийн Лүн сум, Дундговь аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал зэрэг сумдад орхисон байжээ.

Хөвгүүд "Бусдын нөлөөнд автан уг гэмт хэргийг үйлдсэн, сурах хүсэлгүй, харин машин барих дуртай, машиныг бол асуудалгүй барьж чадна." гэж хариулсан талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр мэдээлсэн байна.

Одоогоор уг гэмт хэргийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгаж байна.


Ж.Чингис


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна