Өнөө өглөө Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж орон нутгийн сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгчээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа "Саналаа өглөө. Төөрч будилах юм алга. Намыг нь хараад, дэвшсэн хүнийх нь өмнөхийг дүүртэл будлаа. Мөн биз" гэж бичжээ.
Үүнээс өмнө тэрээр: “Сонгуулийн нарийн юм судалдаг мэргэжилтнүүд ирж хэлж байсан шүү. Танайх бол тийм болсон шдээ. Сталины нэг үг байдаг шд, сонгуулийг хийхдээ биш тоолохдоо байдаг юм гэж. Монголд өнөөдөр яасан гэхээр тэр тоог яаж гаргах процесст л учир байгаа юм. Тэгэхээр энэ Орон нутгийн сонгуулийн дүнг би шийдэгдчихсэн асуудал гэж харж байгаа. Ирэх Монголын сонгуулийн дүн ч шийдэгдчихсэн. Хэрвээ энэ Их хурал шийдэж, ард түмэн анхаарахгүй бол Монгол Улс сонгуулийн хувьд Хойд Солонгос болчихсон. Сая бол тохируулга хийж байсан хүмүүс нь жаахан алдаа гаргачихгүй юм даа. Тэрнээс биш наадуул чинь хэдийнэ зурчихсан. 62 хүн гарна гээд сонгуулиас өмнө яригдчихсан байсан" гэж хэлж байсан билээ.
Ж.Чингис
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна