Монгол Улсын иргэн Н болон Б нар Ирландын паспорт авахын тулд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэргээр 2015 онд баривчлагдаж, тэдний шүүх хурал нь өчигдөр /2020.10.13/болжээ. Тодруулбал, 37 настай гэр бүлийн хос Ирландын иргэншилтэй болохын тулд зуучаар дамжуулан хуурамч бичиг баримт бүрдүүлсэн аж.
Тэд эхэндээ зуучид 19 мянган евро /63 сая төгрөг/ төлсөн бөгөөд паспорт нь гарсны дараа дахин 1000 евро нэмж төлсөн байна. Хосууд зуучид мөнгө өгөхийн тулд байраа зарж, ажил хийж цуглуулсан хадгаламжныхаа бүх мөнгийг зарцуулжээ.
Шүүх хуралд тэд “Гурван хүүгээ илүү сайхан амьдруулж, сайн боловсрол олгохын тулд ийм зүйл хийсэн. Бид гэр бүлийн иргэншилтэй болох боломжтой байсан ч хугацаа шаардагдах учраас өөр арга байгаагүй” хэмээн мэдүүлжээ. Харин тэдний өмгөөлөгч “Залуу хос урьд нь ямар нэгэн гэмт хэрэгт орооцолдож байгаагүй, хийсэн хэрэгтээ харамсаж байгаа” талаар хэлсэн байна.
Шүүхээс хосуудыг Ирландад Чехийн паспортыг ашиглан ирсэн бөгөөд тухайн үед Ирландаас явсан өөр нэг монгол иргэний бүртгэлийг ашиглан (PPS) ажил олсон гэх хэргүүдэд буруутгаж, шүүгч Паулин Кодд нөхөр болох Г-д гурван жилийн хорих ял, харин эхнэр Б-д хоёр жил хагасын тэнсэн харгалзах ял оноожээ. Үүнээс гадна өөр нэгэн Монгол иргэн /42 настай Г/ хуурамч баримт бичиг бүрдүүлсэн хэргээ хүлээн, нэг жилийн тэнсэн харгалзах ял авсан байна.
Эх сурвалж: isee.mn
Гадаад эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
2.216.222.109
Naad medeelel ee zov orchuulaach ee!!! Yalaa gej iim heregt 3 jiliin horih yal onooh be dee. Irland-iin ooriinhon site deer 3 jiliin tensen l ogson gej bna. Baruund huuli tiim aimar hunleg bus baihgyi. doorh site aas haraarai. https://www.irishtim es.com/news/crime-an d-law/courts/circuit -court/mongolian-cou ple-paid-19-000-for- false-irish-passport -documents-court-tol d-1.4379700?fbclid=I wAR3NJV5ooIl4nxmp-OX MQidf32ufSmGBWhlaj8C bc375TNvvmgYayUNdEpo
Хариулах82.19.224.180
Зүгээр ээ.Монгол-эх орон маань луйварчдад эзлэгдээд иргэд маань аргагүйдээ энэ замыг сонгож байна даа!!!.Хэн ч байсан боломж байвал ашиглахал байсан.Хугацаатай юм дуусч-Хуйхтай халимаг ургадаг юм даа.
Хариулах64.119.20.203
Цаазаар ав монгол нэр зүүсэн хужаа нарыг.
Хариулах66.181.180.245
Хөөрхий дөө. Чи болж байвал бусад нь хамаагүй юу тэ? Үхэж байсан хувиа хичээж, долоо шарлуулсан хулгайч гуай, чи өөрөө хужаа юм биш үү? Чи зүгээр амаа хамхиад зайл Монголоос.
66.181.161.111
chi yuch medku hogiin amia bodson shees bn
202.126.89.160
Munguu uwurtuluud eh orsondoo irehgvi dee haramsaltaiin
Хариулах92.17.148.126
Яг зөв. Юун 19000 евро эхлээд төлөх. Монголдоо сайхан амьдрахгүй дээ