News paparazzi: М.Энхболдод холбогдох “60 тэрбум”-ын гэх хэргийг дахин сэргээсэн үү

Moderator
2020/10/14

УИХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалтын өмнөхөн тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболд нарын оролцсон төрийн эрхийг хууль бусаар авах тухай ярианы “60 тэрбум”-ын бичлэг цацагдсан.

Энэ бичлэг өнгөрөгч хугацаанд маш их сенсац  тарьж. эцэстээ бичлэгт оролцсон зарим хүнд эрүүгийн хэрэг үүсгэж шүүхээр хэлэлцсэн боловч тухайн үед уг хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болох МАН-ын экс дарга М.Энхболдын хэргийг шүүхээс тусгаарласан билээ.

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 9-р сард МАН-ын дарга асан М.Энхболдод холбогдох “60 тэрбум”-ын гэх хэргийг дахин сэргээсэн гэх мэдээлэл байна. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар уг хэргийн дагуу дахин шалгалтын ажиллагаа явагдаж эхэлжээ.


Ж.Чингис


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна