News paparazzi: Нэг бүрийг 130 мянган доллараар авсан гэх сурагчдын автобус АЛИБАБА-д 44 мянган доллараар зарагдаж байна

Moderator
2020/10/14

ЕБС-ийн сурагчдын аюулгүй байдлыг хангах, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор өнгөрсөн оноос "Сургуулийн автобус" төсөл хэрэгжиж эхэлсэн билээ. Уг төслийг тухайн үеийн хотын захирагч асан С.Амарсайхан санаачилсан бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжиж, сургуулийн автобусууд үйлчилгээнд явж эхэлсэн юм.

Төслийн хүрээнд анх их тойрууд байршилтай ерөнхий боловсролын  17 сургуульд 26 автобус, хотын захын 12 сургуульд 14 автобусыг хүлээлгэж өгсөн байдаг.

Харин энэ оны шинэ хичээлийн жилд нийт 29 сургуулийн 35 чиглэлд сургуулийн автобус үйлчилж байгаа бөгөөд туршилтын үр дүн сайн байгаа тул нэмж 200 ширхэг автобус оруулж ирэхээр гэрээ хийж буйгаа төслийн удирдагчид мэдээлж байсан юм.

-НЭГ БҮР НЬ 130 МЯНГА ОРЧИМ ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ ГЭХ СУРГУУЛИЙН АВТОБУС ҮНЭНДЭЭ 43 МЯНГАН ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ БАЙНА-

Тэгвэл өчигдөр /2020.10.13/ тус 200 автобусны эхний 75 ширхэг автобус БНХАУ-аас орж ирснийг холбогдох албаныхан сургуулиудад хүлээлгэн өгсөн юм. Тэдгээр автобус нь 54 хүүхдийн суудалтай, дизель хөдөлгүүртэй бөгөөд нэг бүрийн үнэ нь 130 мянга орчим доллар хэмээн Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх  мэдээлсэн байдаг.

Тэгвэл автобусыг брэндээр нь хайж үзвэл БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод төвтэй "Донгфенг" /Dongfeng/ гэх брэндийнх байх бөгөөд үнийн хувьд 130 мянган доллар биш 43 мянга 980 долларын үнэтэй байгааг харж болно.

Тиймээс автобус тус бүрийн үнийн зөрүү болох 86 мянга гаруй доллар, нийтдээ 75 автобусны 6 сая 450 мянга гаруй долларыг /18 тэрбум 365 сая төгрөг/ юунд зарцуулсан бэ гэдэг асуулт урган гарч байгаа юм. Үүний дээр цаашид гэрээний дагуу үлдсэн 125 автобусыг 130 мянган доллароор авахад үнийн зөрүү улам бүр нэмэгдэх нь тодорхой. /тус бүрийг нь 130 мянган доллароор авах 200 автобусыг 43 мянга 980 доллароор тооцвол 17 сая 204 мянган доллар буюу 49 тэрбум гаруй төгрөгийн зөрүү гарч байна./

Хэдий зураг дээрх сургуулийн автобус болон манай улсад орж ирсэн автобусууд нь харагдах байдлын хувьд бага зэрэг ялгаатай байгаа ч нэг брэндийн, адил зориулалтын, адилхан хөдөлгүүр, хүчин чадалтай автобус  учраас үнийн хувьд тийм ч хол зөрөхгүй гэдгийг хэн бүхэн гадарлах биз ээ. Тийм байхад автобус нэг бүрийг зах зээлийн үнээс 244 сая төгрөгөөр илүү авсан байж болзошгүй байгаа нь хэн бүхэнд зөрүү мөнгийг юунд зарцуулсан бэ гэх хардлагыг төрүүлээд байна.


Эх сурвалж: isee.mn


Сэтгэгдэл (34)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.22.168
    2020/10/15

    Ийм автобус 43000 долларын үнэтэй байна гэж байх уу. Ямар суудлын тэрэг биш дээ. Шинэ суудлын тэрэг ч илүү үнэтэй байгаа. Худлаа мэдээлэл оруулж хэрүүлийн алим шидэхээ болмоор юм даа

    Хариулах
  • 202.9.46.86
    2020/10/15

    Шалгах хэрэгтэй, аймаар их мөнгө идсэн бна.

    Хариулах
  • 66.181.161.63
    2020/10/15

    ичээч дэлхийд бхгүй шахаа хийх юмаа

    Хариулах
  • 192.82.71.201
    2020/10/15

    Цахилгаан автобус бас хямдхан байгаа да

    Хариулах
  • 66.181.161.89
    2020/10/15

    Шалгаач ээ арай хэтэрхий юмаа

    Хариулах
  • 192.82.77.72
    2020/10/15

    сда юмаа ...

    Хариулах
  • 64.119.24.101
    2020/10/15

    шалгах хэрэгтэй сонгуульд яваа биздээ

    Хариулах
  • 66.181.183.126
    2020/10/14

    Ард иргэдийг юу ч мэдэхгүй малууд гээд бодчихсон юмнууд л ийм луйвар хийж байгаа юм.Энийг АТГ шалгаж түмэнд мэдээлэл өгч дундаас нь цавчаад хийсэн нөхөрт хариуцлага тооцох хэрэгтэй

    Хариулах
    • 43.242.243.160
      2020/10/15

      Атг нь өөрсдийнх нь талд л орно шдээ хэцүү ч юмдаа

  • 66.181.161.39
    2020/10/14

    Shalgah heregtei

    Хариулах
  • 66.181.161.35
    2020/10/14

    Шалгах хэрэгтэй

    Хариулах
  • 157.65.237.11
    2020/10/14

    surguuluid ni bucaagaad ug.Ecsiin ecest ard tumnii munge shuudee.1avtobud 44000 dollar yum bol olong avahad barag tal uneer ni niiluuldeg.

    Хариулах
  • 202.9.40.33
    2020/10/14

    шалгаад ч ямар ч нэмэргүй ээ .. энэ бол авилгачдын тогтсон жишиг ... ингээд л хулгайгаар аваад л байх юм ... яаж засахыг... хэн засахыг... хэзээ засрахыг хэн ч мэдэхгүй ...

    Хариулах
  • 122.201.21.230
    2020/10/14

    Eniig shuuj tungaah baiguullaga Mongol ulsad baihgui. Horvoog orhiod nugoo gazart ochihdoo gem nugel ni shuugdeh baihdaa.

    Хариулах
  • 202.55.188.36
    2020/10/14

    Sdaa neg oligtoi ym hiine gj bhku Tsaazqlhiimsan bugd osold orj uheesei

    Хариулах
  • 202.9.46.77
    2020/10/14

    ASEM iin olon busaa ashiglaj bolohgui gejuu.Dan shahaa.tsavchaa hiisen l uomnuud bh uom.Yaj hegjih ve.

    Хариулах
  • 66.181.185.223
    2020/10/14

    Ulsiin mungiig ingej zartsuulj bga humuus deer har jagsaalt gargaj unuudur amjidguimaa ghd todorhoi hugatsaand zaaval hariutslaga tootsoj nuhun tuluulj bmaar baina

    Хариулах
  • 66.181.185.223
    2020/10/14

    Iim tusviig batalj gargaj bgaa n hurtel yamar asuudaltai bnaa. Ene ikh zuruug tulgamdsan asuudal, ur shirendee ugiy gej bodogdmoor yumaa. Iim ikh tusuv mungiig davhar hyanaj gargamaar yumaa.

    Хариулах
  • 103.212.116.128
    2020/10/14

    iim umhiinuud shuu dee oilgoh boloogui yumuu mongolchuudaa

    Хариулах
  • 66.181.185.223
    2020/10/14

    Tusviig zahiran zartsuulsan hun gej bga da, tuuntei shuud yarij zuruug garguulah heregtei. Iimerkhuu tusuv mungunii asuudliig tuhain salbar tus burdee shilen bolgoh heregtei!!!

    Хариулах
  • 66.181.188.133
    2020/10/14

    МАН,АН-г битгий сонгооч.Гуйж бна

    Хариулах
  • 103.212.117.229
    2020/10/14

    Ene asuudalaa shiid shalga arai l ideh yumaa neerei

    Хариулах
  • 202.9.46.89
    2020/10/14

    Setgvvlchid vneniig il bolgoj ard tvmend vnen zuw medeelel uguh hergtei

    Хариулах
  • 202.9.46.89
    2020/10/14

    Nuguu olon setgvvlch narn yagaad medeelel hiidgvi yum bol

    Хариулах
  • 202.9.46.89
    2020/10/14

    Ingeedel idej uugaad bga bhgvi yu yund itgej naidah we

    Хариулах
  • 202.9.46.89
    2020/10/14

    Muusain luuwarchid

    Хариулах
  • 202.9.40.162
    2020/10/14

    Тэр автобус авах ажлын төслийн удирдагч Отгосүх гэгчийг шалгах ёстой шүү. Ямар их мөнгө унагааж байнаа. Энэ бол гэмт хэрэг шүү. Төр.улсаа ингэж хохироож болох уу. Сувдаг новшнуудаа төрөөс зайлуулах хэрэгтэй. У. Хүрэлсүх мэдэж байгаа болов уу. Арай энэ зөрүү мөнгийг сонгуульдаа хэрэглэсэн юм биш биз дээ. Төрд шахаа хийдэг авилгачидаа шалгаарай.

    Хариулах
  • 103.57.92.84
    2020/10/14

    Хулгайчууд

    Хариулах
  • 202.9.40.3
    2020/10/14

    arai vgvi bailgvidee AH vhehdee vher buugaa tavina gedeg l bolj bn dandaa hudlaa

    Хариулах
  • 139.5.219.244
    2020/10/14

    АТГ шалгах хэрэгтэй. Төсвийн мөнгө ингэж л урсдаг

    Хариулах
  • 66.181.161.126
    2020/10/14

    Төлүүл

    Хариулах
  • 202.21.108.37
    2020/10/14

    Гөлөгнүүр Амарсайханы хийсэн шахаа

    Хариулах
  • 150.129.143.219
    2020/10/14

    Bugd l tsavchaa baidagiig meddeg yaridag. Tegsnee gaihaj ntr. ATG gdg gazar n ajilgui. Toriin bodlogo baihgui iim l baina. MAN songoson ene bulhia luivar arildagguieeeee

    Хариулах
  • 150.129.142.50
    2020/10/14

    Үүний учрыг олж ард түмэнд мэдээллэх хэрэгтэй.Зөвхөн эдгээр автобуснаас хэдий хэмжээний зөрүү гарч хэн түүнийг шамшигдуулав.

    Хариулах