Өдгөө АТГ-т шалгагдаж байгаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг уул нь ард түмэн анхнаас нь маш их дэмжиж, ардчиллын алтан хараацай байсан хүн Ерөнхийлөгч болсон юм чинь одоо л нэг улс орон хөгжин дэвших замдаа орох нь гэж итгэж байлаа. Харамсалтай нь Ц.Элбэгдорж Монгол улсын Ерөнхийлөгчөөр найман жил ажиллахдаа хийсэн бүтээсэн юм байгаа байж болох ч ардчилсан засаглалыг хөгжүүлж, авилгатай тэмцэх тал дээр ямар ч олигтой ажил хийгээгүй билээ. Магадгүй түүний авилгатай хийсэн хамгийн том ажил нь Н.Энхбаярын оймсыг гозолзуулсан явдал байсан болов уу. Түүний нэг сайн тал нь уран илтгэгч маягаар маш сайхан ярих чадварт байдаг бөгөөд энэ чадвараараа ч тэрээр ардчиллаас асар их эд хөрөнгө авч, хуучин Ц.Элбэгдорж шинэ Ц.Элбэгдорж болон хувирсан юм. Ерөнхийд нь Ц.Элбэгдоржийн найман жилийн Ерөнхийлөгчийн албыг дүгнэж үзвэл зөвхөн улс төрийн эвдрэл тэмцлийн хэрүүлийн талбар л байв. Харин монголчууд манай улсад ардчилал хөгжөөд гучин жил болсон гэж гадаад ертөнцөд сайрхан ярих дуртай боловч энэ нь зөвхөн өнгөлөн далдлалт төдий “ардчилсан дарангуйлал” л байсан. Нэгэнтээ ийм болчихсон улс орон цаашдаа нэг их хөгжиж дэвшиж гавихгүй гэдэг нь ойлгомжтой.
Магадгүй энэ нь яван явсаар бүр ужиг өвчин болж, нэг хүний дарангуйлалд ч орж болох аюултай болсон. Ардчилал бол өөрсдийгөө ардчилагчид гэж дүрдээ итгэсэн хэсэг бүлэг хүмүүсийн эрх дарх биш. Ардчилал бол бүх нийтээрээ ижил тэгш эрхтэй байх зарчмын асуудал. Харамсалтай нь өнөө цагийн Монголын улс төр нэгэнт ардчилсан замаар хөгжих нь бүү хэл хэсэг бүлэг хүмүүсийн ардчилсан “дарангуйлал” маягийн хяналтанд орсон тийм дэглэмтэй улс болоод удаж байна. Харин ийм дэглэмээс салах тийм ч амаргүй. Аливаа удирдах албан тушаалыг хашна гэдэг бол асар их үүрэг хариуцлагатай байх явдал байдаг.
Түүнтэй адил аливаа улс орон төрийн тэргүүнээ сонгохдоо ямар ч бодлогогүй сонгодгоос болж ямар их зовлон бэрхшээл амсдагийг дэлхийн түүх нэгэнтээ батлан харуулсан. Үүний ойрхны нэг тод жишээ бол өнөөгийн Венесуэль улс юм. Венесуэль улс төрийн тэргүүнээрээ ямар ч мэдлэг боловсролгүй хар ажилчин Николас Мадуро гэгчийг сонгосноос болж өдгөө тус орны ард түмэн ямар их зовлон амсаж байгааг дэлхий ертөнц тэр аяраа мэднэ. Монгол ч гэсэн тэднээс дутах юмгүй бас л нэг худлаа ярьсан ялзарсан улс төрч, ялзарсан намын төлөөлөлтэй байгаагаа мартаж болохгүй. Тийм учраас эндээс нэг хариу нэхэгдэж байна. Ардчиллын нэр барьж, түүнээс завшагчдаас яаж хурдан салах вэ гэж. Хариулт нь маш энгийн. Ардчилагчид гэж өөрсдийнхөө цээжийг дэлддэг хүмүүсийг улс төрийн орон зайгаас зайлуулсны дараа л ардчилал жинхэнэ утгаараа хөгжинө. Хэрвээ ингэж чадахгүй бол Монгол улс цаашдаа гадны колони улс болох, эсвэл дотооддоо хагаралдаж сөргөлдөх хоёрхон л зам үлдээд байна.
Ж.Бат
Эх сурвалж: paparazzi.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
66.181.181.71
үүний нэг жишээ хятадын дарга Могол улсын эрхэнд халдаж б.на эзэн Чингисийнхээ тухай монгол бичгийнхээ талаар дурсч ч болохгүй болж б.на уу Элбэгийн хийсэн ажил энд оршиж байх шив ерөнхийлөгч болонгуутаа л ӨМонголд очиж ууц таллаж бууз жигнүүлж монголчуудыгаа хошигруулж эхэлсэнийг бид хэзээ ч мартаагүй л б.на
Хариулах