Их Британийн Засгийн газар коронавирусний халдварын тархалттай тэмцэх арга хэмжээгээ дахин чангатгажээ. Тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон даваа гарагт парламентдаа үг хэлэхдээ Англи даяар хэрэгжих гурван шатны шинэ хязгаарлалтын арга хэмжээ авч байгааг мэдэгдэв.
Одоогийн байдлаар Хойд Английн олон бүс нутгийн халдварын нөхцөл байдал шинэ системээр тогтоосон хамгийн хатуу арга хэмжээг авах шаардлагатай байна гэж Их Британийн Засгийн газрын шинжээчид үзэж байгаа аж. Эдгээр арга хэмжээ 10 дугаар сарын 14-нөөс Ливерпул болон Мерсисайд гүнлэгт хэрэгжиж эхэлж, шар айраг, шөнийн цэнгээний газрууд, спорт заал, усан бассейн, казино, автомат тоглоомын газруудыг хаана.
Жонсоны мэдэгдсэнээр, “нийтийн хоол, зугаа цэнгэл, амралт, үсчин, гоо сайхны газруудад нэмэлт хязгаарлалтыг нэвтрүүлж магадгүй ч жижиглэн худалдааны дэлгүүрүүд болон сургууль, их дээд сургуулиудыг хаахгүй аж. Тэрбээр бизнес эрхлэгчдэд болон шинээр хэрэгжүүлж буй арга хэмжээний улмаас түр ажилгүй болсон хүмүүст тусламж дэмжлэг үзүүлнэ гэж амласан байна. Үүний зэрэгцээ Их Британийн Засгийн газрын тэргүүн ирэх саруудад "улс орныг сорьсон хүнд нөхцөл байдалтай нүүр тулна" гэдгийг анхааруулахын сацуу британичууд хамтран ажилласнаар халдварын тархалтыг хязгаарлаж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Тус улсын ихэнх хэсэгт вирусний тархалтын аюулын эхний ("дунд") түвшний арга хэмжээнүүд хэрэгжиж байна. Үүнд Жонсоны есдүгээр сарын 22-нд зарласан хязгаарлалтын арга хэмжээг үргэлжлүүлэхээр тусгажээ. Тодруулбал, шар айраг, зоогийн газруудыг 22:00 цагаас хэтрэхгүй хааж, зургаагаас дээш хүн нэг дор цугларахыг хориглосон байна. Хоёр дахь ("өндөр") түвшинд хамаарах хязгаарлалтыг эрх баригчид есдүгээр сараас эхлэн нэвтрүүлсэн бөгөөд хамаатан садныдаа зочлохыг хоригложээ. Гурав дахь ("маш өндөр") аюулын түвшний хязгаарлалтад баар, зоогийн газар, спорт заалны үйл ажиллагааг зогсоохоос гадна, хамт амьдардаггүй хүмүүстэйгээ уулзахыг бүрэн хориглосон байна. Умард Ирланд, Уэльс, Шотландын эрх баригчид нутаг дэвсгэртээ мөрдөж буй хязгаарлалтыг бие даан тогтоож байгаа бөгөөд одоогоор Английнхаас илүү хатуу арга хэмжээ хэрэгжиж байна.
Сүүлийн гурван долоо хоногт Их Британид өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо 4000-аас дөрөв дахин нэмэгдэж, 16 мянгад хүрчээ.
Их Британийн Эрүүл мэндийн яамны хамгийн сүүлийн мэдээллээр, тус улсад цар тахал дэгдсэнээс хойш 600 мянга гаруй хүн халдвар авч, 43 мянга орчим хүн нас баржээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна