News paparazzi: Д.Хаянхярвааг “Эрдэнэс Монгол”-ын захирлаар томиллоо

Moderator
2020/10/12

“Эрдэнэс Монгол” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр 14.00 цагт хуралдаж, тус компаний захирал П.Ганхүүг чөлөөлж, түүний оронд Д.Хаянхярвааг томиллоо.

“Эрдэнэс Монгол” ХХК нь 2007 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан компани бөгөөд өнөөдрийн байдлаар тус компани нь “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Оюутолгой” ХХК, “Багануур”” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет Менежмент” ХХК-иудын 50 буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшиж байна.

Мөн “Эрдэнэс Монгол” компани нь “Оюу толгой” ХХК-ийн Монголын талын 34 хувийг өөрийн охин компаниар дамжуулан эзэмшиж,  Тавантолгой -Гашуунсухайт чиглэлийн авто замын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр байгуулан ажиллуулж байгаа юм.


Ж.Бат


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.116
    2020/10/12

    Нэг барьцаалах юм байждээ энэ новшид

    Хариулах
  • 66.181.191.82
    2020/10/12

    Xn Ene niguu 31iin neg bizdee Xvvkinn esreg knop daraad bsan ix yum amlajdee MAN songuulid yalxaasaa ongorchdee ingeed

    Хариулах
  • 202.126.90.33
    2020/10/12

    Энэ хогийн хулгайчаас өөр хүн хүүкд олдохгүй бгаа юм бхда сда гж

    Хариулах
    • 202.126.90.44
      2020/10/12

      бүгд халаас нэгтэй новшнууд юм да