Коронавирусний халдвар илэрсэн тухай мэдээлснээс хойш анх удаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр дэмжигчдийнхээ өмнө үг хэлнэ. Арга хэмжээ Сэнфорд хотод орон нутгийн цагаар 19:00 цагт болно.
Сонгуулийн өмнөх кампанит ажлаа үргэлжлүүлэн явуулах гэж буйгаа Д.Трамп “Твиттер” хуудсаараа өмнө нь мэдэгдсэн юм. “Маргааш өглөө Флоридад болох томоохон кампанит ажлын үеэр уулзая” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.
Өөрт нь болон гэргийд нь халдвар илэрсэн тухай Д.Трамп 10 дугаар сарын 2-нд мэдэгдсэн билээ. Харин түүнийг эмчлэгч эмч Шон Конли бямба гарагт мэдэгдэхдээ, “COVID-19”-ийн халдвараас эдгэрсэн Ерөнхийлөгч Дональд Трамп халдвар тээгч байхаа больсон гэжээ.
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ