Энэ сарын 5-ны өдөр Нийслэлийн засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан ажилдаа ирдэггүй дарга нарт хариуцлага тооцохыг үүрэг болгосон билээ.
Ингэхдээ тэрээр хуулийн дагуу зохих ёсны хариуцлагын тооцхыг үүрэг болгож, сонгуулийн үеэр ажлаа хаяад алга болдог асуудал байж таарахгүй хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл тухайн өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шуурхай зөвлөгөөнийг тасалсан албан тушаалтнуудад сахилгын шийтгэл ногдуулсныг НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга, Хүний нөөцийн удирдлагын тасгийн дарга Б.Мөнгөншагай нар мэдээллээ.
НЗДТГ-ын даргын тушаалаар 3 албан хаагч, дээд шатны байгууллагад хариуцлага тооцож эргэн мэдэгдэх чиглэлээр 16 албан хаагчдад албан бичиг хүргүүлсэн байна. Үүнээс 6 албан тушаалтанд сануулах арга хэмжээ авч, 2 албан хаагчийг ажлаас чөлөөлөх, 15 албан хаагчийн цалинг 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Нийт 23 албан хаагчид захиргааны арга хэмжээ авсан бөгөөд үүнд НЗДТГ-ын хэлтсийн гурван дарга, Нийслэлийн өмч, төсөвт байгууллагын дөрвөн удирдлага, нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын долоон удирдлага, нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагийн дарга нарт тус тус арга хэмжээ авсан байна.
Ж.Бат
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.126.90.129
Тэгээд ямар дарга нарыг нь чөлөөлсөн, ямарт нь арга хэмжээ авсныг нь нийтлээч ээ
Хариулах