2020 он гарсаар Увс аймагт бэлгийн хүчирхийллийн найман хэрэг гарчээ. Хохирогчдын тав нь насанд хүрээгүй хүүхэд байна. Одоогоор дээрх хэргүүд аймгийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа аж. Хамгийн харамсалтай нь хохирогч охидын дөрөв нь жирэмсэлсэн бөгөөд эдгээрээс хоёрт нь үр хөндөлт хийж, жирэмслэлтийг таслан зогсоожээ. Харин нөгөө хоёр охины ураг үр хөндөлт хийх хугацаанаас хэтэрсэн тул хүүхдээ тээж төрүүлэхээс өөр боломжгүй болсон байна. Тэдний төрөх хугацаа тулсан учир эмнэлгийн үйлчилгээ авч, эмчийн хяналтад байгаа аж. Охидын ар гэрийнхний зүгээс төрөх хүүхдүүдийг өсгөх сонирхолгүй, асрамжийн газарт шилжүүлэх хүсэлтийг холбогдох байгууллагуудад тавьж байгаа гэнэ.
Мөн түүнчлэн тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн есөн настай охинд холбогдох тусламжийг үзүүлэлгүй хоёр сарын хугацаа өнгөрснийг хэлсэн байдаг. Энэ мэт нийслэлээс алслагдсан Увс аймагт насанд хүрээгүй хүүхдүүд хохирсон хэргүүд гарч байгаа ч тухайн аймагт хүүхэд хамгааллын чиглэлээр дорвитой ажил хийгдэхгүй өнөөдрийг хүрсэн байна. Тийм болохоор холбогдох төрийн байгууллагууд Увс аймагт анхаарлаа хандуулж, цаг алдалгүй шийдвэрлэх арга хэмжээ авах цаг нь нэгэнт болжээ.
Ж.Чингис
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
192.82.66.172
бузрын дөрвөдүүд вээ м.н.о.д үхээсэй
Хариулах150.129.143.219
Uvschuud tsangajee.
Хариулах