“Эрдэнэс Монгол” ХХК нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор 2007 онд байгуулагдсан компани юм.
Иймд тус компанийн удирдлагуудыг Засгийн газар, цаашлаад эрх барьж буй улс төрийн намаас санал болгож компанийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-өөс томилдог.
Иймд сүүлийн жилүүдэд тус компанийн гүйцэтгэх захирлаар П.Ганхүү томилогдон ажиллаж буй. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилохоор болж, холбогдох хуулинд нийцэж байгаа эсэхийг АТГ-аас тодруулахаар хандаад байгаа ажээ.
Д.Хаянхярваагийн хувьд Дархан-Уул аймгаас УИХ-д хэдэнтээ сонгогдсон ч энэ удаа /2020 оны/-гийн сонгуульд ялагдал хүлээсэн нэгэн юм. Түүнийг УИХ-ын дарга асан М.Энхболдын фракцын хүн гэдэг. Мөн сүүлийн жилүүдэд МАН-ын дарга У.Хүрэлсүх түүнд тийм ч таатай ханддаггүй байсан гэхэд болно. Учир нь түүнийг МАН-ын бүлгийн даргын албан тушаалаас нь огцруулах саналыг У.Хүрэлсүх гаргаж, “МАН-ын бүлгийн гишүүдийн эв нэгдэл, хариуцлагатай байдал, зохион байгуулалтыг ханган ажиллаж чадаагүй” гэж мэдэгдэж байв. Хариуд нь Д.Хаянхярваа “Намын даргын болохгүй үйлдлийг би шүүмжилнэ. Нэг хүний дарангуйлал дотор энэ нам ормооргүй байна” хэмээн мэдэгдэж байв.
Тэгвэл сонгуулийн дараа намын даргынхаа нүдэнд нь торж, гудамжинд лааз өшиглөх нь гэж байсан Д.Хаянхярваа Эрдэнэс Монгол ХХК-ийг удирдах нь ээ. Харин одоо АТГ-аас Д.Хаянхярваа нь тус албан тушаалд томилогдоход ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг тодорхойлох нь үлдээд байгаа ажээ.
Эх сурвалж: iSee.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
66.181.185.63
2020 onii songuulid ner devsheegui shdee. Ene hun harin sain ajil hiih bhaa. Tuushtai sain ajillah baih. Ashig sonirhol ni mongol ulsiin ard irgedii toloo baigaasai
Хариулах103.26.194.48
энэ хүн маш их ашиг сонирхолын зөрчилтэй хүн ,Хонгор сумаас эхлэлтэй....
Хариулах202.55.188.40
Зөв хөө
Хариулах202.72.247.58
Энэ нөхөрт МАН ямар өртэй юм бэ. одоо тэтгэвэртээ суу
Хариулах66.181.179.90
өртэй биш ээ Эрдэнэс монгол компанийгмөлжихөд хэрэглэхээрхурууны хүүхэлдэйгээ л тавьж байгаа бусуу