АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп эмнэлгээс гарснаасаа хойш анх удаа видео мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлдээ тэр коронавирусийн халдвар авсан нь “бурхны адислал” байсныг хэлээд өөрийг нь эмчлэхэд ашигласан эмийг бүх Америкчуудад үнэ төлбөргүй тараахаа амлажээ.
Трамп бас бие нь түргэн сайжирсныг дахин дахин ярьж, сонгуулийн өрсөлдөөнөө үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн юм. Гэхдээ түүний оношилгооны хариу эерэг гарсаар байгаа юу гэсэн асуудал тодорхойгүй хэвээр байна. “Вирусийн халдвар авсныгаа би бурхны адислал байсан гэж бодож байна. Энэ бол зүсээ хувилгасан адислал байлаа” гэж Трамп хэлжээ.
Дараа нь тэр өөрийг нь эмчлэхэд ашигласан Regeneron Pharmaceuticals Inc компанийн туршилтын эмийн үр дүнтэйг гайхаж, бусад хүмүүст ч бас хэрэглүүлэх бодолтой байгаагаа ярьсан байна.
“Би өөрийн хэрэглэсэн эмийг та бүхэнд бас өгмөөр байна. Үүнийг би үнэ төлбөргүй тараах болно” гэж Трамп хэлсэн юм. Цагаан ордны ажилтны мэдээлснээр Трамп ажлын өрөөндөө орохдоо Роуз Гарден цэцэрлэгээр дамжиж орж байгаа гэнэ. Ингэснээр тэр бусдад вирус халдаах эрсдлээс сэргийлж байгаа ажээ. Мөн Трампын биед сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын ямар нэг шинж тэмдэг илрээгүйг Цагаан ордны эмч Шон Конли өчигдөр мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
202.126.90.48
Burhan urshuug!
Хариулах66.181.161.38
Бурханы бэлэг бишүү
Хариулах