News paparazzi: Эмгэнэл

Moderator
2020/10/08

Бидний хайртай хүү, бидний хайртай дүү, бидний дотны нөхөр Монголын рок поп урлагийн ертөнцийн чадварлаг хөтлөгч Нэргүйн Мөнхдандар үүрдийн мөнх  амгалангийн орон уруу өвчний улмаас цэл залуугаараа  биднийгээ үүрд орхин одлоо. Нэргүйн Мөнхдандар нь 1985 оны 04 сарын 02 ны өдөр Нэргүйн 5 дахь хүү болон мэндэлж СХД-ийн 90-р цэцэрлэгт найман сартайдаа орж, 5 нас хүртлээ хүмүүжсэн юм. Тэрээр 1993 онд нийслэлийн 33-дугаар сургуульд элсэн орж, улмаар Ерөнхий боловсролын “Онон” дунд сургуулийг 2003 онд онц дүнтэй суралцан төгсжээ. Н.Мөнхдандар дунд сургуульд суралцах хугацаандаа  сурлага хөдөлмөр, урлаг спортын олон арван амжилтуудыг гаргаж дүүргийн математикийн олимпиадад амжилттай оролцож байсан сэргэлэн цовоо, идэвхи санаачлагатай сурагч байлаа. Түүний багын мөрөөдөл сэтгүүлч болох байсан юм. Дуртай зүйлдээ цаг гаргаж, өөрийгөө хөгжүүлж чаддаг, тууштай дайчин түүний хувьд Радио телевизийн сургуульд урилгаар орсон цорын ганц оюутан байлаа.  2003 онд Радио телевизийн дээд сургуулийн Сэтгүүлч хөтлөгчийн ангид элсэн орохдээ тэрээр аль хэдийнэ 104 радио фм-ийн хөтлөгч хийж байсан туршлагатай болсон байсан төдийгүй STV хэмээх телевизийн урлагийн том айлын гишүүн болж амжсан сүйхээтэй нэгэн байлаа. Мөн тэрээр Фм 104 радиогоор “Реп мюзик” хөгжмийн цаг, STV телевизийн “free style” нэвтрүүлгийг үдэш бүр 22 цагаас нэгэн зэрэг шууд дамжуулан хүргэж телевиз болон фм радиог хослуулсан авьяаслаг хөтлөгч гэдгээ харуулж байсан юм. Н.Мөнхдандар нь 2005 онд “S music” нэртэй монголын анхны хөгжмийн дагнасан суваг байгуулагдхад ууган  хөтлөгчөөр нь ажиллаж энэ хамт олон дунд нэр хүндтэйгээр жинхэнэ уран бүтээлч болон бэлтгэгдэснээр Монголын хөгжмийн урлаг сонирхогчдын хувьд нэр хүндээ тунхаглаж чадсан билээ. Тэрээр 2010 онд "M-21" нэртэй хувийн студи үүсгэн байгуулж, "Боловсрол суваг" телевизээр "Мusic town" хөгжмийн нэвтрүүлэг "Сенсаци" нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэдэг байсан юм. Түүний санаачлан хийж байсан "Сенсаци" нэвтрүүлэг Монголын хэвлэл мэдээллийн салбарт цоо шинэ өнгө төрх байсан бөгөөд шар хэвлэлээр явдаг үнэн худал нь үл мэдэгдэх мэдээллүүдийг хамгийн анх удаа зөвхөн Дандар л зориг гарган очиж сенсацийн эздийг яриулдаг байсан нь үнэний дуу хоолой болох сэтгүүлчийнхээ үүргийг нэр төртэйгээр биелүүлж байсан  нь тэр юм. Тэрээр Монголын Соёл урлагийн академийн "Алтан гэрэгэ хүндэт өргөмжлөл", "МЗХ-ны Тэргүүний залуу алтан медал"-иар шагнуулж явсан ба   2011 онд   Нийгмийн   хөгжлийг дэмжигч Рояаль HD телевизийн тулгын чулууг тавилцаж өөрийн авьяас билэг, сэтгэл зүтгэл, мэдлэг туршлагаа дайчлан ажиллаж нэвтрүүлгийн албаны даргыг хийсэн шиг хийж, олон чанартай  нэвтрүүлгийг санаачлан хэрэгжүүлж байв. Тэр үүднээсээ Монголын рок поп хөгжмийн урлагийн мэдээ мэдээллийг Н.Дандарын нэвтрүүлэггүйгээр төсөөлөхийн аргагүй байлаа.  Түүний хувьд "SHOW BIZ" энтертаймэнт нэвтрүүлгийг  бэлтгэн 350 орчим цувралыг хөтлөн хүргэж, монголын болон дэлхийн урлагийн  бүхий л мэдээллүүдийг  багтаахыг эрмэлзэн зүтгэдэг байлаа. Тэрээр мөн “Урилагагүй зочин”, “MY UB”, “Өдрийн шууд нэвтрүүлэг”, “Surprise”, “Happy Sunday,” “Дандартай хамт”  гээд энэ олон нэвтрүүлгийг амжуулан хийдэг тийм л шаргуу хүн байсан юм. Н.Дандар 2012 онд НАМЗХ-ны "Монгол тандаа зүтгэе медаль", "БСШУСЯ-ны хүндэт жуух бичиг"-ийг  гардан авсанаар МУСТА болох болзолоо хэдийн хангаад байсан юм. Тэрээр сэтгүүлчийнхээ хувьд хэвлэл мэдээллийн бүхий л салбарт ажиллах чадвартай нэгэн байсныг "Paparazzi.mn" вэб сайтад ажиллаж байснаар дүгнэн хэлэхэд туйлын бахархалтай байна. Тэрээр 2019 оноос тус сайтад сэтгүүлч, редакторын ажлыг хашиж байлаа.

Манай Н.Дандарын төрсөн өдөр 04 сарын 02 нд нижгэр болдог. Алгасалгүй зохион байгуулсан түүний баярт өдөрт жилээс жилд уригдах  хүмүүсийн тоо нэмэгдсээр байдаг нь нөхөрлөлдөө үнэнч, хэнийг ч ялгалгүй нэг л зангаараа ханддаг, хүн бүртэй найр тавин эелдэг харицдаг болохыг нь гэрчилдэг бөгөөд тэр маш зөөлөн сэтгэлтэй, уцаарлаж байхыг нь харсан хүн ховордоо үргэлж л зөөлөн дуугаар инээгээд л тайлбарлаж байхыг нь л мэднэ. Бид анх шинэ ажилтан, дадалгын оюутан орж ирэхэд чадах зүйлээ зааж сургаж гэж мэрийдэг байсан юм. Найз маань 2001 онд хип хоп хамтлагийн гишүүн байсныг тэр үеийн хип хопчид сайн мэднэ. Тэрээр "Slide bricher" хамтлагийн голлох гишүүн байж, 2002, 2004  онуудад хамтлагийнхаа тоглолтыг амжилттай зохион байгуулж тухайн цаг үеийн фенүүдээ баярлуулж байсан удаатай. Түүний урлагт хайртай байсныг  жүжигчин Минотой хамтран дуулсан 247, ганцаараа дуулсан уран бүтээлийг нь сонсоход мэдэгддэг юм. Дандар Монголын рок, поп урлагийн алдарт хөтлөгч байгаад зогсохгүй тайзнаа дуулж огшиж онгирч явсаныг нь хэлэх нь зүйтэй.

Үргэлж өөрт нь санаа тавьдаг ганц хүүгийнхээ араас өнөөдөр түүнийг санан  хөгшин буурал ээж нь харуусан хайлан сууна,  Дөрвөн эгч нь тулах багана болсон дүүгээ бурханаас нэхэн уйлж байна, ганц охин дүү нь уулзаж амжилгүй явуулсандаа гэмшин мэгшин дурсаж байна. Бид бас намс намс алхаатай намбалаг жижигхэн найзыгаа өрөвдөн хайрлан санаж байна. Уран бүтээлийн анд нөхөр төрсөн мэт дассан дүү нар нь үгүйлэн үгүйлэн итгэж өгөхгүй л сууна даа. Рок поп урлагийн анд найз ах эгч дүү нар нь ч энэ уйтай мэдээтэй эвлэрч ядан эмтэрч байна. Өвчин гэдэг шаналал өр зөөлөн тэрнийг минь тойролгүй дайраад гарсан ч эцсийн мөчөө хүртэл тэсвэр тэвчээр гарган сөхрөлгүй тэмцэж байсан юм шүү. Урлагийн хүний уянгалаг дэврүүн чанар эцсийн амьсгалаа татахад нь хүртэл  нүүрэнд тодорч байсан нь хичнээн их хатуужил вэ.

Хүү минь, дүү минь, Анд найз минь, Ах минь таныхаа гэгээн тунгалаг дүр төрх, тусч өрөвч зан, алиа хошин аашыг тань үүрд санан дурсаж явъя. Хөдөлмөрч дайчин хугарашгүй эр зоригыг тань мөнхөд үлгэрлэж явъя. Эх нутаг хөрст алтан дэлхийнхээ энхрий цээжинд эрхлэн нялхран мөнх нойрсдоо.


Сэтгэгдэл (103)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.69.100
    2020/10/13

    Ум маани бад ми хум

    Хариулах
  • 192.82.69.100
    2020/10/13

    Ум маани бад ми хум

    Хариулах
  • 192.82.69.100
    2020/10/13

    Ум маани бад ми хум

    Хариулах
  • 202.126.90.24
    2020/10/12

    Ум сайн амгалан болтугай

    Хариулах
  • 202.9.40.56
    2020/10/12

    За ...... гэж хэлэх байх. Хийх ажил нэлээн байна. Янз бүрийн муу улс зөндөө байна

    Хариулах
  • 202.55.188.41
    2020/10/11

    Um ma ni bad mi hum amar amgalan taiwan noirdoo buynii hutgiig vyer tvrgen olj eh shan orondoo ergen turuurui

    Хариулах
  • 192.82.67.232
    2020/10/11

    Ум ма ни бад ми хум

    Хариулах
  • 122.201.21.167
    2020/10/11

    Um mani bad me hum

    Хариулах
  • 64.119.27.166
    2020/10/10

    Ум ма ни бад мэ

    Хариулах
  • 117.111.14.10
    2020/10/10

    Харамсалтай байна хийж бүтээх ид сайхан насандаа бурханы орныг зорьсонд.ум ма ни бад ми хум

    Хариулах
  • 202.55.188.88
    2020/10/10

    Ум ма ни бад мэ хум

    Хариулах
  • 66.181.161.109
    2020/10/10

    Um sain amgalan boltugai

    Хариулах
  • 66.181.161.114
    2020/10/10

    um sain amgalan boltugai um ma ni bad mi hum

    Хариулах
  • 103.26.195.101
    2020/10/10

    um sain amgalan boltugai

    Хариулах
  • 178.115.129.192
    2020/10/10

    Um maani badme khum

    Хариулах
  • 202.126.89.180
    2020/10/10

    Um sain amgalan boltugai

    Хариулах
  • 66.181.161.38
    2020/10/10

    Um sain amgalan boltugai.

    Хариулах
  • 192.82.68.126
    2020/10/10

    Ум мани бадми хус

    Хариулах
  • 66.181.161.59
    2020/10/10

    Ум сайн амгалан болтугай

    Хариулах
  • 66.181.161.9
    2020/10/10

    Um ma ni bad me hum

    Хариулах
  • 202.9.46.160
    2020/10/10

    Hairan saihan duu min arai ert yavj dee. Hairtai eej Nergui egchde mun tom egch dotni min naiz Nyamkadaa mun egch duu nart ni gunee haramsaj bgaagaa ilerhiilj bn. Ta nar min setgeliin hattai bgaarai.

    Хариулах
  • 202.126.90.30
    2020/10/09

    Um mani bad me hum chuham ymar ovchin uheld hurgechihvee

    Хариулах
  • 202.126.89.20
    2020/10/09

    Ene heniitnihguim bn

    Хариулах
    • 203.91.115.44
      2020/10/09

      Zaaval tanih yostoim shg iim teneg humuus ygd bdin be. Zgr emegnel l ilerhiiled hun bai l daa

    • 66.181.161.11
      2020/10/09

      Танихгүй бол дуугүй л бай

  • 193.109.85.14
    2020/10/09

    Um sain amgalan boltugai

    Хариулах
  • 66.181.161.122
    2020/10/09

    Ум ма ни бад мэ хум

    Хариулах
  • 66.181.161.102
    2020/10/09

    Um ma ni bad me hum

    Хариулах
  • 192.82.69.227
    2020/10/09

    Ум сайн амгалан болтугай

    Хариулах
  • 66.181.161.52
    2020/10/09

    Эвий эвий

    Хариулах
  • 77.111.246.9
    2020/10/09

    бурханы орондоо тайван нойрс доо ум сайн амгалан болтугай.

    Хариулах
  • 203.91.115.48
    2020/10/09

    Tun haramsaltai yuma, huuhed baihasa l dandar ahiin newtruulgiig uzdeg bsan tv geer mic bariad zogsoj bwal shuud l uzdeg bailaa henees medee awsn bol yu ymr shine duu garsan bol geed l. Um mani badme hum. Ger buld n emgenel ilerhiilie haramsaltai yumaa :(

    Хариулах
  • 202.55.188.93
    2020/10/09

    Ум ма ни бад ми хум хүмүүс минь яагаад ийм хатуу бдаг юм бэ хүний араас маань хэлж чадахгүй бол хараал хэлэхээ больчих

    Хариулах
  • 5.146.194.128
    2020/10/09

    ene hen genee?

    Хариулах
    • 66.181.161.11
      2020/10/09

      Уншиж чадахгүй болоод бичээд бгаамуу

    • 202.9.40.166
      2020/10/09

      Bicheg useg tailagdsan bol unshaach yamar hun yamar ajil hiij baaniiig ni todorhoi bichsen bgaa biz de. Chamaig bol hen ch ingej bichehgui de.

    • 103.57.93.222
      2020/10/09

      chamd tui ch hamaa baihgui. hutsalgui daldar

  • 202.21.107.123
    2020/10/09

    Итгэхийг ч хүсэхгүй муухай мэдээ.... Эвий дүү минь..... Ум ма ни бад мэ хум..

    Хариулах
  • 66.181.161.9
    2020/10/09

    Ум сайн амгалан болтугай

    Хариулах
  • 202.9.40.124
    2020/10/09

    Гэнэт л гарахаа больсон гэж бодож Явлаа Харамсалтай байна

    Хариулах
  • 202.179.6.162
    2020/10/09

    uneheer haramsaltai amiddaa biy biynee hairla gej unen ug shu zaluu geltgui l eruul menddee ertnees anhaarch baihgui bol uwchin hurtel zaluujaad l bn humuus mine eruul mendee l bod busad ni yahaw

    Хариулах
  • 66.181.161.12
    2020/10/09

    horwoogiin jamiig yaltai bilee de hvmvvs mn. Um sain amgalan boltugai

    Хариулах
  • 59.153.115.57
    2020/10/08

    haramsaltai baina

    Хариулах
  • 88.245.19.82
    2020/10/08

    Нэг сэтгүүлч хүүхэн хохино гэсэн байналээ бараг Ум ма ни бал ми хум

    Хариулах
  • 64.119.20.20
    2020/10/08

    mash ih haramsaltai ymaa.Ум сайн амгалан болтугай.

    Хариулах
  • 122.201.22.59
    2020/10/08

    Slay Preacher shuu hamtlagiinh ni ner. Fm104 Freestyle hip hop duu hugjmiin tsag. And mini burhanii orondoo taivan noirsdoo.

    Хариулах
  • 139.5.217.22
    2020/10/08

    Сайхан залуу хүн явчихаждээ хөөрхий муу ижий нь хэцүү байгаадаа ум ма ни бад мэ хум

    Хариулах
  • 192.82.78.156
    2020/10/08

    STV-d bhas n sn medne. Uneher haramsaltai bna.

    Хариулах
  • 64.119.19.115
    2020/10/08

    Хариулах
  • 202.126.88.169
    2020/10/08

    Ум ма ни бад мэ хум

    Хариулах
    • 66.181.161.73
      2020/10/09

      Emgenel ilerhiiley

  • 64.119.22.119
    2020/10/08

    Ум мани бадмэ хум

    Хариулах
  • 202.179.21.212
    2020/10/08

    Хайран сайхан хүү.Ум ма ни бад мэ хум.

    Хариулах
  • 66.181.161.116
    2020/10/08

    Um ma ni bad mi hum

    Хариулах
  • 64.119.21.52
    2020/10/08

    Ум ма ни бад мэ хум

    Хариулах
  • 66.181.161.11
    2020/10/08

    ХАЙРАН ЗАЛУУ УМ МА НИ БАД МИ ХУМ

    Хариулах
  • 64.119.21.34
    2020/10/08

    Ум сайн амгалан болтугай

    Хариулах
  • 66.181.161.36
    2020/10/08

    Ум сайн амгалан болтугай

    Хариулах
  • 122.201.22.103
    2020/10/08

    ум сайн амгалан болтугай

    Хариулах
  • 103.26.195.7
    2020/10/08

    Хариулах
  • 103.26.195.7
    2020/10/08

    Хариулах
  • 202.55.188.86
    2020/10/08

    yamar muuhaigaar heldeg ym be ooroo vhwel jinhene tamiin togoond shalzrana daa eh orondoo hiisen ymtai heleh vgtei saihan zaluu bsan eh oron eej ah dvvdee ergej torooroi um maani badmi hum

    Хариулах
  • 66.181.177.45
    2020/10/08

    Chadwarlag sain hutlugch baisan daa

    Хариулах
  • 66.181.161.15
    2020/10/08

    Telewisiinhen handiwiin ayn yagad urnuuleegvi yum be tiim edgeh bolomjgvi uwchin bsan yimyy haramsmaar yum burhnii orondoo taiwan noirs doo

    Хариулах
  • 202.9.46.222
    2020/10/08

    Бурхны оронд амгалан нойрсог доо.

    Хариулах
  • 122.201.24.139
    2020/10/08

    Бурхан болоочийг ингэж хэлдэг хүн бол хүн биш дэ сайхан хүү минь бурхны оронд төрөөрөй ум мани бадми хум

    Хариулах
  • 202.126.88.141
    2020/10/08

    um mani badmi hum hulgan jil arai l hatuu uma

    Хариулах
    • 202.126.88.153
      2020/10/10

      Burxani orond toroorei um mani badni xum xairan zaluu

  • 192.82.77.83
    2020/10/08

    Um maani badmi hum

    Хариулах
  • 182.160.37.214
    2020/10/08

    Yun surtei ym odort heden myngan hun uhej uregdej baihad ene metiin ym bid nart yamar ch hamaa baihgvi. Ih nugel hiigeed burhan shiitgesen baina. Odoo tamd shataj baigaa biz.

    Хариулах
    • 66.181.161.91
      2020/10/13

      chi odoo yu geed bgn hogiin muu novshoo

    • 143.176.142.132
      2020/10/10

      hamaagui ym bol chi duugui bai, hol ochij huts , chi l hunii delhiigees zailmaar ym bna

    • 66.181.161.38
      2020/10/09

      Тэнэг мал вэ чи! Хүний сайн нь түрүүлж явдаг гэж үг бий шүү. Чам шиг мал бол хорвоог бузарлаад үхэж ч чадахгүй аль муугаа үзэж амьдын тамд шатна даа чи!!! Муу мал...

    • 202.179.27.153
      2020/10/09

      Ишшш монгол хүн ийм болчихдог бх гэж..... чамайг эцэг эх чинь яаж хүмүүжүүлэхээрээ ийм болдог ба аа. Хэлэх ч үг алга. Аймшгийн хүчирхийлэлд өссөн рүн бх

    • 182.160.32.160
      2020/10/09

      ямар муухай хүн бэ

    • 73.74.151.234
      2020/10/09

      iimerhuu hun sugiig bitgii too. Elbegeegiin mongol irgenshil ugsun 90 000 hujaagiin neg biz. Mongol hun iim ug bichihgui. Huu mini Mongol ard tumen ahan duustei ergeedturuurei. Um sain amgalan baih boltugai.

    • 202.126.90.118
      2020/10/09

      Эцэг эх чинь их л муу хүмүүжүүлждээ чамайг, үхэл хэнийг ч тойрохгүй нь үнэн гагцхүү чиний ингэж хэлэх чинь илүүц байлаа.

    • 202.9.46.158
      2020/10/09

      UNEN SHAAJEE! HUN UHJIL BAIDAG TORJIL BAIDAG SHD!

    • 202.9.46.4
      2020/10/08

      ip adress aar olhod amarhan daa ene lalariig.ooroo tamdaa ochih geed l hutsaad bnaa golog chini

    • 202.126.88.216
      2020/10/08

      soliotoi nowsh we heniig ch toirohgui dairaad irne

    • 64.119.16.63
      2020/10/08

      Mal

    • 202.126.89.144
      2020/10/08

      Chi odoo yamar baliar amitan be chamaig harin burhan shiitegvel taarna aimshigtai hogiin novsh ve chi yadaj duugui baigaach hund uvchin uhel 2 oos uur aimshigtai yum bhagui mal mine

    • 202.9.40.113
      2020/10/08

      Arilaaach novshoo

    • 202.126.88.42
      2020/10/08

      boovoo saaj bhadaa taartsan shaar vee

    • 103.57.93.30
      2020/10/08

      Энэ муухай новшийг олоод харах юмсан яаж ингэж амнаас нь бузар үг гардаг бн аа!

    • 192.82.78.155
      2020/10/08

      Өөрөө шатаж байхдаа таарсан мал вэээ. Зайлаад далд орооч

    • 66.181.190.85
      2020/10/08

      Ямар адгийн амьтан бээ чи!!!! Чи л тамд очих ёстой н байна

    • 192.82.73.254
      2020/10/08

      Зэвүүн новш вэ чи!!!!!

    • 64.119.18.61
      2020/10/08

      teneg zurh setgelgui ym be

    • 103.212.118.179
      2020/10/08

      Болиочээ чи, ямар гээчийн юм бэ чи

    • 202.126.88.213
      2020/10/08

      Ямар муухай хүн дүрст чөтгөр вэ яаж ингэж чадаж бнаа ум мани бадмихум

    • 66.181.185.210
      2020/10/08

      Hooe Chi yasan setgel zurhgui hulgaich we Chi ooroo tamd shataj uhne dee

    • 66.181.161.29
      2020/10/08

      chi ymar ch une tsenegui nowsh bh te chmg uhehed chinii araas ingj bichih humuus ih bhdaa huniig muug awdaggui gj unen yumdaa cham shig iim yumnuud sain saihan humusiin omnoos uhej baiwal taarna

    • 202.126.88.167
      2020/10/08

      энэ одоо яг юу гэсэн үг вэ? ямар сэтгэхүйтэй гэхээрээ ийм арчаагүй байдаг юм бэ, чам шиг чиний ижил хүмүүс энэ нийгмийн хар бараан сүүдэр болж хамаг муу муухайг үүсгэж байдаг.

    • 66.181.186.139
      2020/10/08

      Hugiin nowsh we chi

    • 202.126.88.47
      2020/10/08

      Mal

  • 66.181.161.115
    2020/10/08

    Ум маани бад ми хум

    Хариулах
  • 103.229.120.123
    2020/10/08

    Ум мани бадми хум

    Хариулах
  • 37.248.225.10
    2020/10/08

    Um sain amgalan baih boltugai ! Poland !

    Хариулах
  • 64.119.18.112
    2020/10/08

    RIP

    Хариулах
  • 202.126.90.141
    2020/10/08

    um sain amgalan boltugai

    Хариулах
  • 64.119.22.183
    2020/10/08

    Um maani bad mi hum.ymar ovchnoor yavchihvaa.ih l sain zaluu sanagddag bsan

    Хариулах
    • 103.20.152.50
      2020/10/08

      Ум ма ни бад мэ хум.