News paparazzi: ​Б.Жаргалсайхан: Уул ухаж, улс баяжина гэдэг хөмөрсөн сэтгэхүйгээсээ салах хэрэгтэй

Moderator
2020/10/08

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан цар тахлын үед аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар саяхан өөрийн байр суурийг илэрхийлжээ.

Тэрээр: “Монгол руу зүглэж үзсэн жуулчид энд ирж пургоноор сэгсчүүлж нэг уулын орой дээр овоолсон чулуу тойрч үзэхийн оронд урагшаа хямдхан нисч очоод Цагаан хэрэм, Тэнгэрийн хаалга үзсэн нь дээр гэж бичиж байна. Монгол улс гадаадын жуулчдыг ханаруулаад татаад байхаар нэг их гоё сайхан зүйл байхгүй гэдгээ ойлгоод тохирсон менежментээ боловсруулах хэрэгтэй.

Өгөгдсөн нөхцөл байдлаа давуу тал болгож, зөв менежмент хийвэл аялал жуулчлалаар өчнөөн олон миллиард төгрөг босгож болно. Тайланд улс л гэхэд Жеймс Бонд киноны зураг авсан жижигхээн арлаа Жеймс Бонд гэж нэрлээд түүн дээрээ менежмент хийгээд улсынхаа эдийн засгийг сүүлийн 10 жилийн турш зөвхөн тухайн аялал жуулчлалаасаа босгож байна.

Коронавирусын тоосыг гөвсний дараа жуулчдыг үй олноор нь авчраад, сэтгэл ханамжийн үйлчилгээ үзүүлээд халаасыг нь сэгсрээд явуулах хэрэгтэй. Тэгвэл уул ухаж, улс баяжина гэдэг хөмөрсөн нийгмийн сэтгэхүй өөдөө харна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл реформ хийнэ гэдэгт найдаж байна” гэжээ.


Ж.Бат 

Эх сурвалж: paparazzi.mn


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 70.181.124.42
    2020/10/08

    Gagaa minee.Sarangerelees yuch hyleegeed nemergyi.ugaasaa shouchin baisan tyygeeree duusaj baina.odoo Burch tarhi ne hugjih bish untarch baigaag garahgyi baina uu

    Хариулах