News paparazzi: ​Нам даралтын зуух дэлбэрч, хоёр хүн амиа алджээ

Moderator
2020/10/08

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Шинэ-Айл багийн “Бөхөн-Уул” гэдэг газар  “Нүхт” ХХК-ийн мал нядалгааны газрын нам даралтын зуух дэлбэрч хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр 12:37 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан байна.  

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 12:45 цагт очиход тус компанийн ажилтан Өлгий сумын харьяат иргэн 51 настай, эрэгтэйн хоёр гар, нүүрний хэсэг түлэгдсэн байсан тул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна. Харин Өлгий сумын харьяат иргэн 65 настай, эрэгтэй К, Баяннуур сумын харьяат 65 настай, эрэгтэй С нар газар дээрээ нас барсан байжээ. 


Ж.Бат 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна