Казахстаны Туркестан мужид бага насны хүүхдийг хүчирхийлсэн хоёр этгээдийг химийн аргаар тайган болгожээ. Тэдний нэг нь өөрт төрсөн мэдрэмж, биеийн байдлынхаа талаар сэтгүүлчдэд ярихыг зөвшөөрсөн байна.
Otyrar.kz мэдээллийн сайтад бичсэнээр, гэмт этгээдүүд чанга дэглэмтэй хориход тус тус 15, 16 жилийн хорих ял эдэлж байгаа аж. Казахстанд 2018 оны нэгдүгээр сарын 1-нд хүчин төгөлдөр болсон хуулийн дагуу тэдэнд тусгай тариа хийх замаар тайган болгосон байна.
Гэмт этгээд “Маш хүнд, дайсандаа ч хүсэхгүй” гээд шийтгэлийн энэ хэлбэрийг цуцлахыг дахин дахин хүссэн байна. Тэрбээр ялаа эдэлж дууссаны дараа гэртээ харьж, гэр бүл, үр хүүхэдтэй болохыг хүсэж байгаа тухай сэтгүүлчдэд ярьжээ. Түүний хэлснээр, тариа хийсний дараа бүх бие нь өвдөж, маш аймшигтай байсан гэнэ.
Гэмт этгээдүүдийн хоригдож байгаа чанга дэглэмтэй хорих газрын орлогч дарга Кахраман Абубакировын хэлснээр, тус хориход бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн нийт 78 хоригдол ял эдэлж байгаагаас хоёрт нь шинэ хуулийн дагуу ийм шийтгэл оногдуулжээ. Тусгай тариа нь эр тестостерон дааврын үйлчилгээг идэвхгүйжүүлснээр бэлгийн хүсэл сонирхлыг нь бүрэн дардаг аж. Тарианы үйлчилгээ тодорхой хугацаанд үргэлжилдэг бөгөөд гурван сард нэг удаа тарих шаардлагатай гэнэ.
Эх сурвалж: zindaa.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
66.181.161.118
shuud hungul mal shig
Хариулах66.181.161.61
Zov2
Хариулах66.181.161.40
Zuw mash zuw nvdee olson shagnal gdg shig vneheer zuw shiitgel bna Manai mgld oruulj irj hvvhed tarchlaaj zowooj bgaa nowshnuudad medrvvlmeer taria bna
Хариулах202.126.88.210
Хүүхэд хүчиндэж байгаа араатнуудыг боовыг таслах хэрэгтэй
Хариулах202.55.188.86
Mongold oruulj irmeer uym bna .Odoonii ene hvn bish svgnvvded hiimeer bna. Tur zasag min Ene tariag neg bodoj vzeed oruulj ireh talaasn sudlaach.
Хариулах37.248.224.161
Manai mongold huchirhiilliin esreg iim arga hemjee awh n zow gehdee himiin taruaa bus argaar baimaar bnaa! !
Хариулах