БНХАУ-д коронавирусийн халдвар энэ оны нэгдүгээр сараас газар авч, тус улсын нийгэм, эдийн засгийн байдал хүнд байх үед Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсад албан ёсны айлчлал хийж, “Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь” бэлэглэж байгаа тухайгаа мэдэгдсэн билээ.
Улмаар Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын дараа манай зарим иргэд, аж ахуй нэгжийн хандиваар 14 мянга гаруй хонь цуглараад байсан юм.
Харин иргэдийн хандивласан бүх хонийг БНХАУ-ын талд бэлэглэх боломжгүй, учир нь тухайн бүс нутагт 3 жилийн дотор малын гоц халдварт өвчин гарсан бол малын гаралтай хүнсний бүтээгдэхүүн экспортлохгүй байх Олон улсын эрүүл ахуйн шаардлагыг мөрдөж байгаа талаар албаны эх сурвалж мэдээлсэн юм. Ингээд Хэнтий, Дорнод, Сүхбаатар гэсэн гурван аймгийн малчдаас нэг хонийг нь 95 мянган төгрөгт үнэлэн худалдан авч, БНХАУ-д хандивлах 30 мянган хонин сүргийн тоо, толгойг бүрдүүлж эхэлсэн байдаг.
Мөн 30 мянган хонины хандивлах ажлын санхүүжилтэд Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой компаниас 1 сая ам.долларын санхүүжилт гаргасан гэх мэдээлэл ч бий.
Тэгвэл өдгөө 30 мянган толгой хонины 18 мянган хонийг нь БНХАУ руу тээвэрлээд байгаа. Гэтэл хонь тээвэрлэж буй автомашинд “Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас БНХАУ-д хандивласан “30000 хонь” хандивыг цуваа” хэмээжээ. Анхандаа “Монголын ард түмний хандив” эцэстээ Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын хандив болж хувирав уу гэлтэй!
Эх сурвалж: iSee.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.179.27.221
цагаа тулахаар нэг ч хүн хонио зүгээр өгөхгүй, бөхийн өргөөний хандив яалаа даа , арга буюу ардын мөнгөөөр хэдэн онь худалдаж аваад урагшаа туучихаа биз
Хариулах103.57.92.14
Ene yamarch haynalt bhgui bid songuulidaj bh hoorond heden myangan honi yaj garch bgaag toolood zogsoj bh hil gaaliihan bgaa um uu .Honi ni 30 ch umuu 300 myangan honi ch garch bgaa um uu hen medeh um
Хариулах202.179.24.172
handib ogson humuus yagaad honio ogohgui bgaa yum be boon honi handiblalaa geed bsan humuus haiocnib
Хариулах