Дорноговь аймгийн Сайншанд сумын II багийн нутагт, төмөр замын гарам дээр уржигдар 18.05 цагт автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт оршин суугч Х нь Зэвсэгт хүчний 017 дугаар цэргийн ангийн “Фотон” маркийн автомашиныг жолоодож яваад Сайншанд-Зүүнбаян чиглэлийн төмөр замын долдугаар км-ийн хаалтгүй гарам дээр ачааны галт тэрэгтэй мөргөлдсөн байна. Ослын улмаас автомашинд зорчиж явсан 27 настай эрэгтэй гэмтжээ. Одоогоор уг хэргийг тус аймгийн Цагдаагийн газрынхан шалгаж байна.
Ташрамд дурдахад, амралтын өдрүүдэд ТЦГ-т зам, тээврийн ослын 524 дуудлага иржээ. Ослын улмаас хоёр хүн эндэж, 12 хүн гэмтсэний дөрөв нь хүүхэд гэнэ. Баянзүрх дүүргийн XVII хороонд амьдардаг иргэн Б нь автомашинаа асаалттай орхичихоод хашааныхаа хаалгыг хаахаар явжээ. Гэтэл автомашин нь замын уруу өнхөрч, Б-г дайрснаар тэрээр бетонон хашааны завсар хавчуулагдан нас барсан байна.
Эх сурвалж: unuudur.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
223.104.3.205
debil yum bn sh de
Хариулах202.126.90.54
Тэнэг л байхгүй юу даа амиа бодсон заваан жолооч
Хариулах150.129.143.219
Хот шиг ямар түгжирдэг биш! Тэнэгээсээ болж галт тэргэнд мөргүүлээ биз. Зарим нь машин биш морио уна. Машин унах соёл алга
Хариулах