Элэгний С вирусыг олж нээсэн Харви Ж. Алтер, Майкл Хоутон, Чарлес М. Райс нарт Анагаах ухааны Нобелийн шагнал гардуулсан байна. Нобелийн Ассемблей хэлэхдээ “Эдгээр гурван эрдэмтний хийсэн нээлтийн үр дүн шинэ буюу С вирусыг нээж, мөн дэлхийн эрүүл мэндийн том асуудал болох элэгний хорт хавдар үүсгэдэг цусаар дамждаг гепатитын эсрэг тэмцэлд маш том хувь нэмэр оруулсан” гэжээ.
Дэлхийн дахинд 71 сая орчим хүн С вирусын архаг халдвартай бөгөөд тэдгээр хүмүүс элэгний хатууралтай болох, хорт хавдар тусах өндөр эрсдэлтэй гэж ДЭМБ-аас мэдээлсэн байна. Элэгний С вирусын улмаас одоогийн коронавирусний тахалтай дүйцэх тооны хүмүүс нас барсан гэж Лондоны Эзэн хааны нэрэмжит Их сургуулийн профессор Гилберт Томсон хэлжээ. Энэ нээлтийн үр дүнд элэгний С вирусыг түүхэнд анх удаа эмчлэх боломжтой болж байгаа бөгөөд тэд уг вирусийн шалтгааныг олж, олон сая хүний амь аврах эмийг гарган авсан байна. Одоогоор С вирусаас үүдэн жилд 400 мянган хүн нас бардаг бөгөөд тэр дундаа АНУ-д уг вирус ихэвчлэн тариураар халддаг байна. Нобелийн шагналын нэг хэсэг нь 10 сая Швед кронор буюу нэг сая ам.доллар юм.
Ж.Бат
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна