News paparazzi: Үхсэн моддыг тайрч, шинийг суулгажээ

Moderator
2020/10/05

УДБЭТ-ийн өмнөх моддыг тайрсан тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд ихээхэн шүүмжлэл дагуулж байсан билээ. Тэгвэл хотын Захирагчийн ажлын албанаас энэ талаар тайлбар хийж өмхөрч муудсан, хугарах эрсдэлд ороод байсан дөрвөн ширхэг үхсэн гацуур модыг зургаан метр өндөртэй, том оврын нарс модоор сольсон гэлээ. 

Энэ намар мөн Нисэхийн аюулгүйн тойргоос урагш Өлзийтийн уулзвар буюу Жаргалант руу салдаг уулзвар хүртэлх замын голоор 1027 ширхэг, 4-6 метрийн өндөртэй том оврын шилмүүст мод тарина. Өнгөрсөн 2016-2019 онуудад Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу болон бусад нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд нийт 9045 ширхэг нарс, 2055 ширхэг гацуур мод тарьжээ. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна