Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон тэргүүн хатагтай Меланиа нар коронавирусийн халдвар авсныг тогтоосон билээ. Үүнээс хэдхэн цагийн өмнө Цагаан ордны олон нийттэй харилцах албаны дарга, Трампын шадар туслахуудын нэг Хоуп Хиксээс халдвар илэрсэн юм.
Баасан гарагаас хойш Ням гараг хүртэл хугацаанд Трампын ойрын хүрээний нийт 10 хүн коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ. Ерөнхийлөгч Трамп яг хэзээ, хэнээс халдвар авсан нь тодорхойгүй байна.
Вирусийн халдвар хэд хоногийн дараа оношлогдож эхэлдэг гэвэл есдүгээр сарын 26-нд дээд шүүхийн гишүүнд шүүгч Эми Кони Барретыг нэр дэвшүүлсэн Цагаан ордны ёслолын арга хэмжээний үеэр анх тархсан байх магадлалтай байгаа юм. Энэ үйл явдлын дараа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн анхны халз мэтгэлцээн зохион байгуулагдсан байна.
Дээрх арга хэмжээнүүдэд оролцсон хүмүүсээс тэргүүн хатагтай Меланиа Трамп, халз мэтгэлцээний бэлтгэлийг хангахад ажилласан Трампын зөвлөх асан Кэллиан Конвэй, Нью Жерси мужийн захирагч асан Крис Кристи нар халдвар аваад байгаа юм.
Мөн Трампын туслах Николас Луна, сонгуулийн менежэр Билл Степен болон Бүгд Найрамдах намын албан тушаалтнууд, сенаторууд зэрэг Трамптай ойр байсан хүмүүс коронавирусийн халдвар авсан нь тогтоогдоод байна.
Эх сурвалж: The Guardian
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
103.10.23.113
БНХАУ - аас энэ өвчинг үүсгэсэн тараасан гээд нөхөн төлбөр авахыг шаардая манайхаан
Хариулах