Экологийн цагдаагийн албанаас хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудад хяналт шалгалтын ажлыг хийж байна. Алт олборлож байгаа компаниуд өөрсдийн лицензийн тайлбайгаас өөр газарт олборлолт явуулж хууль зөрчиж байгаа нийтлэг алдаа дутагдал гаргаж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, хууль бусаар алт олборлох болжээ. Мөн хууль бусаар олборлосон алтаа Монгол банканд тушаалгүй, хилээр гаргаж өндөр үнээр худалдах гэж оролдсон тохиолдол хэд хэдэн удаа бүртгэгдээд байгаа юм.
Энэ талаар нэгэн эх сурвалж “Нэр бүхий арав гаруй компанийн захиралд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тэд олборлосон алтаа татвараас нуух гэж оролдсон гэх үндэслэлээр шалгагдаж байна” гэв. Мөн Дархан-Уул аймгийн иргэдээс их хэмжээний алт худалдан авч, БНХАУ-ын хил давуулан худалдаалдаг Б гэгчийг өнгөрсөн есдүгээр сард саатуулжээ. Түүний гэрээс арван килограм алт хураан авч, улсын орлого болгосон байна.
Эх сурвалж: ergelt.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.21.127.218
БАЙГАЛЬ ОРЧИН ОЙ МОД БУЛАГ ШАНЫГ СҮЙТГЭЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ БҮХ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААН УЛСЫН ОРЛОГО БОЛГОХ ХЭРЭГТЭЙ!!!
Хариулах211.36.139.237
Zov gol ni ulsiin orlogo bolgoj horongiig huraah ni shiitgel..trns teden negjeer torgoh ajlaas halah ntr bol unendee shagnl shuu
Хариулах