News paparazzi: ​Буриадууд Өвөр Монголыг дэмжиж, уулан дээр монгол бичгээ мандууллаа

Moderator
2020/10/03

Хятадын Засгийн газраас монгол хэлний хичээлийн цагийг хязгаарласантай холбоотойгоор Өвөр Монголд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн билээ. Тэгвэл энэ хөдөлгөөнийг дэмжиж, дэлхийн өнцөг булан бүрт эсэргүүцлийн жагсаал цуглаан болж байна.

Манай хойд хөрш ОХУ-ын Буриадад Өвөр Монголыг дэмжиж байгаагаа харуулан, Эвлэг тосгоны Баян-Тугийн уулан дээр монгол бичгээр “Үгэ хэлэ үндэһэтэнэй тэмдэг. Үзэг бэшэг үндэһэтэнэй һүлдэ” (Эх хэл үндэстний тэмдэг. Үсэг бичиг үндэстний сүлд) гэж бичжээ.

Уг арга хэмжээг зохион байгуулагчид “Буриадууд бид үндэсний соёл уламжлалаасаа олон зүйл алдсан, одоо ч алдсаар байгаа. Бидний алдааг бүү давтаарай. Хэрэв та бүхэн үндэсний хэл соёл, эрхийнхээ төлөө тэмцэхгүй бол одоогийн Буриад шиг болно шүү. Ирээдүй ямар байхыг та нар өөрсдөө шийднэ” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.


Ж.Батдорж


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.76
    2020/10/04

    Баяр хүргэе.Та нараар бахархана.

    Хариулах
  • 103.57.93.70
    2020/10/04

    Биднээс хамаагүй дээр м

    Хариулах
  • 103.57.94.66
    2020/10/03

    ТЭДНЭЭР БАХАРХАЖ, БАЯРЛАЖ БАЙНА

    Хариулах