АНУ-ын ерөнхийлөгчийн шадар туслах Хоуп Хиксээс коронавирусийн халдвар илэрсний дараа Дональд Трамп, тэргүүн хатагтай Меланиа нараас шинжилгээ авсан тухай саяхан мэдээлсэн билээ.
Тэгвэл дөнгөж сая Трамп өөрийн твиттер хуудсанд коронавирусийн халдвар авч, тусгаарлагдах болсноо зарлалаа.
“Тэргүүн хатагтай бид хоёр Covid-19 өвчин туссан нь батлагдлаа. Биднийг тусгаарлах, эмчлэх ажил даруй эхэлнэ! Бид үүнийг хамтдаа давж гарах болно!” гэж тэр бичсэн байна.
Хоуп Хикс нь ерөнхийлөгчийн олон нийттэй харилцах асуудлыг хариуцдаг бөгөөд сүүлийн үед сонгуулийн ажлаар байнга онгоцонд нь хамт аялж байсан юм.
Хамгийн сүүлд тэр Мягмар гарагт болсон халз мэтгэлцээнд Трампыг дагалдаж, Лхагва гарагт Миннесотагийн сонгогчидтой хийх уулзалтад нь хамт байлцжээ.
Эх сурвалж: Reuters
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна