Ардчилсан нам жамаараа нас барлаа… одоо хэнд “мандтугай” гэсэн ерөөл талбих вэ?! хэмээн бичиж байсан Зууны манлай нийтлэлч Б.Баабар ууртай байна. Ардчилсан хувьсгалыг манлайлагчдын нэг, яалт ч үгүй АН-ын үндэс суурийг тавьсан энэ эрхэм АН, МАХН-тай эвсэн сонгуульд орж байгаад гишүүдээ талцуулан хувааж, гишүүд нь хэнд ч саналаа өгөхөө мэдэхгүй төөрч яваад бухимдаж байгаа бололтой. Тэрээр твитертээ “Тэгээд Энкуарын намын төлөө санал өгөх болж байна уу? Болий чи минь, арай ч тэгтлээ дор ороогүй байна” хэмээн жиргэжээ.
1990-ээд оноос хойших 30 жилийн улс төрийн амьдралыг гарын таван хуруу шигээ мэддэг Б.Баабар С.Эрдэнийг намын дарга болох үед “С.Эрдэнэ намын дарга болсноор АН мөхөж сөнөнө гэдгийг таамаглахад Ванга шиг их зөнч байх ямар ч хэрэггүй. С.Эрдэнэ хэзээ ч бодлого ярьж, үзэл баримтлал боловсруулж байгаагүй, тийм чадварыг түүнд байгаль эх заяагаагүй. Тэр дарангуйлагч, худалдан авагч болохоос удирдагч менежер огтхон ч биш. С.Эрдэнэ орос бүдүүлэг хараалыг дураар сүнгэнүүлж, шүлсээ үсэргэн хэрэлдэх, гараа салаавчлан дайрахдаа гарамгай ч улс төрийн бодлого бодож хэзээ ч чадах хүн биш. Ийм л бүдүүлэг, түнэр харанхуй хүч АН-ыг нөмрөн авлаа. АН ёроолдоо орлоо” хэмээн бичиж байсан түүний үг биеллээ олов бололтой.

Эх сурвалж: zaluucom.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
66.181.177.95
Number 1 ch Ene novshnuudiig neg saihan devsellee dee.
Хариулах94.110.215.215
Baabar gej estoi hudlaa yarisan dald hulgaich hun baa
Хариулах66.181.161.81
Яг л ванга шиг хэлжээ нээрээ хайран АН одоо ч өнгөрөв бололтой
Хариулах