News paparazzi: ШИНЭ нам АН-д нэгдэнэ

Moderator
2020/10/02

2018 -2019 онд У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн Газрыг огцруулах асуудалд намаасаа өөр байр суурь буюу түүнийг авч үлдэх байр суурь баримталж, УИХ-ын дарга асан М.Энхболдыг огцруулах үйл ажиллагаанд оролцсоных нь төлөө Л.Болд, Ж.Батзандан нарыг Ардчилсан Нам намын гишүүнчлэлээсээ "хөөсөн" билээ. Намаасаа "хөөгдсөн" Л.Болд, Ж.Батзандан нар харин МАН-ынхантай түншилж, МАНАН дэглэмийн эсрэг хөдөлгөөн гэгчид нэгдэн, улмаар 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл Намыг Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн юм.

Тус нам УИХ-ын 2020 оны сонгуульд Бүгд Найрамдах Нам, Үнэн ба Зөв намтай хамтран "ШИНЭ" эвсэл байгуулан оролцсон ч парламентад нэг ч суудалтай болж чадаагүй.

Харин УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшигчдийн саналыг хувааж, МАН-ыг үнэмлэхүй олонхи болгоход бодитой хувь нэмэр оруулсан юм.

УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа Л.Болд улс төрөөс гарч байгаагаа албан ёсоор илэрхийлсэн бол Ж.Батзандан ч ихээхэн сэтгэлээр унасан бөгөөд "Хэзээ нэгэн цагт улс төрд буцаж ирэх өдөр байх байлгүй дээ" хэмээн ярьж яваа аж.

Ер нь ШИНЭ нам АН-д нэгдэх нь цаг хугацааны асуудал болсон агаад энэ оны 12 сарын 6 юм уу? ирэх оны цагаан сарын үеэр албан ёсоор шийдэгдэх нь тодорхой гэдгийг эх сурвалж өгүүлж байна.

Орон нутгийн буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгуульд ч хэдийгээр АН, ШИНЭ нам, МАХН хамтран оролцож буй гэх ч МАХН л нэр дэвшигчдээ намаасаа дэвшүүлсэн бөгөөд ШИНЭ намын дэд дарга асан Ц.Баттуяа, ШИНЭ намын СХД-ийн хорооны дарга асан Д.Энхсайхан нар АН-аас нэр дэвшиж буй аж. Ийнхүү ШИНЭ нам Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн 1 жилийнхээ ой дээр de facto бол хэдийн АН-даа буцаж нэгджээ.

 

Эх сурвалж: sonin.mn


Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.217.63
    2020/10/05

    Шизотой иргэдийн нэгдсэн эвсэл гэж ямар нэрэндээ таарсан нам бэ? Батзандан гэж улс төрийн жинхэнэ янхан нэг ширхэг байнаа

    Хариулах
  • 103.212.116.100
    2020/10/04

    Mand sanal ugsunii shagnal tursun ah ni zam teevriin yaamand

    Хариулах
  • 202.55.188.88
    2020/10/03

    Л.Белд уг нь тулахтай гишүүн юмсан хажууд байгаа нөхөр уруу татаад ийм байдалд хүргэлээ сайныг дагавал сарны гэрэл мууг дагавал могойн хорлол гэдэг дээ үүнийг надаар хэлүүлэлтгүй мэдмээр дээ

    Хариулах
  • 103.229.120.2
    2020/10/03

    Зайлцгаа

    Хариулах
  • 202.55.188.92
    2020/10/03

    Chigeer ni yvuulsan deer biz dee. Namiig ene baidald oruulahad gar biy oroltsson hun

    Хариулах
  • 192.82.74.51
    2020/10/02

    Энэ 2 нөхөрийг хэзээч ан нам авч болохгүй сонгууль болох үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлах хамгийн эгзэгтэй үeд ман намын даалгавраар бүлэгүй болгож нам байгуулж ан намыг монгол улстай хамт самарсан ан намын 1000 мянган гишүүдийг дорожилсон энэ 2 түүхийн өмнө маш том хариуцлага хүлээх ёстой урвагч хулгайч хүмүүс энэ 2 ыг буцааж ан нам авуул шууд ан нам тарж устах болно eр нь ан намын дээр байгаа хэсэг нөхөдийн хариуцлагүй үйл явдалаас болж 1000 мянган гишүүд дэмжигчид монгол улстайгаа хамт их хохирч байгаа шүү

    Хариулах
  • 66.181.161.50
    2020/10/02

    Ягүнэн шүү Батзандан хэзээч Ан д үнэнч байж харагдаач нэг дүүрэг харийцсан намын дарга ч юмуу нэг албан тушаал өгвөл жаахан тэсэх баых

    Хариулах
  • 66.181.161.50
    2020/10/02

    Батзандан гэж байр суурьгүй урвагч нөхрийг АН буцааж авбал дахиад л хэдэн сарын дараа албан тушаал нэхэж болохгүй бол намын амьбийцтай нөхдийг уруу татаж 2хуваана даа!!!!!

    Хариулах
    • 66.181.177.205
      2020/10/04

      Урвагч нох зх Урвагч нохой зайлцгаа