News paparazzi: Пажеро клубын залуучууд цасанд суусан 80 гаруй машиныг татаж гаргажээ

Moderator
2020/10/01

Монголын Пажеро клубын авхаалжтай гар нийлсэн 34 залуус өчигдөр /2020.09-10.01/ шөнө өөрсдийн 17 машинаар 52-ийн давааны хоёр талд цасан шуурганд боогдсон 50 гаруй жижиг тэрэг, мөн 45 хүний суудалтай 9 автобус, 18 том оврын ачааны машиныг цасан хунгараас гаргаж, төв зам руу оруулан замд нь гаргаж өгч маш их буян болжээ. Ядарсан хүмүүст тус болж, сайхан сэтгэл гаргасан Пажеро клубын залуучуудынхаа цаашдын ажил үйлст өндрөөс өндөр амжилт хүсье. 


Ж.Бат


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.158
    2020/10/02

    Amjilt husie

    Хариулах
  • 202.131.227.114
    2020/10/01

    Ямар сайхан мэдээ вэ. Амжилт хүсье залуус аа.

    Хариулах