Улс төр судлаачдын урьдчилсан дүгнэлтээр энэ удаагийн орон нутгийн сонгууль нэлээд өрсөлдөөнтэй болно гэх таамаг байна. Учир нь энэ удаагийн сонгуульд өнгөрсөн УИХ-ын сонгуульд нэр дэвшээд өвдөг шороодсон улстөрчид болон нэр бүхий улс төрчдийн хүүхдүүд түлхүү өрсөлдөхөө мэдэгдээд байгаа юм.
Хэдийгээр сонгуульд өрсөлдөх нь тухайн хүний эрхийн асуудал ч гэсэн саяхан Улсын Их Хурлын сонгуульд өрсөлдөөд өвдөг шороодсон хүмүүс энэ удаагийн орон нутгийн сонгуульд дахин өрсөлдөж байгаа нь хэтэрхий өрөвдөлтэй санагдаж байна. Уул нь Иргэдийн төлөөлөгчдийн хурал бол нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийддэг байгууллага байдаг. Түүнээс биш ИТХ Улсын Их хурлын гишүүн болоогүй хүмүүсийн буцахдаа залардаг зөөлөн суудал биш.
Харамсалтай нь Монгол төрийн шалгуурт тэнцээгүй эрхмүүд тооноор орж ирэх гэж улайрдгийн тод жишээг улс төрийн зарим нам хүчнүүд түрүүчээсээ харуулж эхлээд байна. Гэхдээ Монголын төр одоохондоо сонгуульд унасан болгоныг урьж залаад, дарга даамал болготлоо доошоо орчихоогүй байгааг энд хэлэх нь зөв байх.
Төрийн алба өөрийн гэсэн хатуу шалгуур, нарийн дэг жаягтай байдаг. Тэр үүднээсээ энэ удаагийн орон нутгийн сонгуульд өмнө нь УИХ-ын сонгуульд нэр дэвшээд өвдөг шороодсон дээрх эрхмүүд ийнхүү өрсөлдөж байгаа нь “лам олдохгүй бол буцахдаа зална” гэгчийн үлгэр болж байгаатай агаар нэг адил санагдаж байна.
Ж.Бат
Эх сурвалж: paparazzi.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна