News paparazzi: ​Эрх баригч намынхан маань улсаа Венесуэль болгоход ойртсоор байна

Moderator
2020/10/01

Монгол улсын эдийн засаг хүнд байна гэж өнөөдөр дээр дооргүй ярьж байна. Харин эдийн засгийг сайжруулна гэж ард түмний итгэлийг авч гарч ирсэн МАН-ынхан нэг их удахгүй нөхцөл байдлыг сайжруулна гэж амлаж байгаа. Гэвч тэдний энэ амлалт бүрэн дүүрэн биелж чадах эсэх нь туйлын эргэлзээтэй байна. Зүгээр хөдөө орон нутагт очоод ард иргэдтэй улзахдаа гоё сайхан юм яриад явах нэг өөр хэрэг, харин хэлсэн ярьсан юмаа биелүүлэх нь шал өөр хэрэг. Харамсалтай нь монголын ард түмэн ийм үг сонссоор байгаад бүүр залхчихаж.

Өмнөх Ерөнхий сайдууд иргэд хөдөлмөрчидтэй уулзахдаа дандаа л гоё сайхан юм ярьж явдаг байсан. Одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч мөн адил бас ингэж хэлж ярьж байна. Гэхдээ нөхцөл байдлыг ажвал өнөөгийн Засгийн газар Монгол улсын эдийн засгийг ойрын 1-2 жилдээ сайжруулж чадахгүй нь бараг тодорхой болчихлоо. Эдийн засгийг сайжруулна гэдэг бол хэн нэг тэнэг хүний хийдэг ажил биш, тэр тусмаа даргын алба хашна гэдэг бол бас ухаан муутай хүмүүсийн хийдэг зүйл бүр биш.

Харин өнөөгийн У.Хүрэлсүхийн Засгийн Газрын бүрэлдхүүнийг ажвал хөөрхийдөө сайд, дарга хийж чадах л юм байхдаа гэмээр хүмүүс олон байгааг хэлэх юун. Тэдний хэлж ярьж байгааг сонсвол их хачин зүйлүүд харагддаг. Жишээ нь сая Ерөнхий сайд орон нутагт ажлын айлчлал хийн, ард иргэдтэй уулзах үеэрээ Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой хөтөлбөрийг боловсруулж байна гэхийг сонслоо. Гэхдээ яаж гэдгийг тэрээр нарийвчлан тайлбарласангүй. Өнөөгийн Засгийн газрын авч хэрэгжүүлэх гэж байгаа арга хэмжээний талаар эдийн засагчид түрүүчээсээ дуугараад эхэлсэн гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Тэдний хэлэх нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын авч хэрэгжүүлэх гэж буй арга хэмжээнүүд нь төдийлөн үр дүнтэй биш гэж үзэж байна. Учир нь өнөөдөр төр засагт мөнгө байхгүй бол Засгийн газар нэг бол мөнгө хэвлэнэ, аль эсвэл аль нэг гадны улс орноос мөнгө зээлж таарна. Хамгийн боломжит хувилбар нь дахиад л өнөөх Олон Улсын Валютын Сангаасаа хөрөнгө мөнгө зээлэх хувилбар байж болох ч тэд маш өндөр шалгуур тавьдаг болохоор энэ нь хоосон зүйл болж хувирах магадлал тун их.

Засгийн газар мөнгө хэвлээд унавал Монгол шиг хамаг арилжаагаа ам доллараар хийдэг улсад эдийн засгийн хямрал улам даамжрах нь гарцаагүй. Мөн МАН-ынхны байнга ярьж явдаг өөр нэг зүйл нь өмнөх сонгуулиар амласан амлалтаа биелүүлнэ гэж ярьдаг явдал юм. Харин одоогийн Засгийн газрын эрхмүүдийн хэлж ярьж байгаагаас харахад тэдний өнөөх амласан амлалт нь дашийн шог болох нь бараг тодорхой болж байх шиг байна. Өнөөдөр намрын чуулган нээлтээ хийж байна. Энэ чуулганаар зөв зүйтэй шийдвэр гараасай гэж олон түмэн хүсэн хүлээж байгаа. Хэрвээ анхнаасаа буруу шийдвэр гаргаад, буруу төсөв батлаад явбал Монгол улс өнөөх Латин Америкт орших алдарт Венесуэль улс шиг болох магадлал тун их бий гэдгийг эдийн засагчид сануулж байна.


Ж.Батдорж

Эх сурвалж: paparazzi.mn  


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.9
    2020/10/01

    Ugui ene tugjirelee yriach.Arga hemjee avaach.Ydarsa n heden ard tumen chin tugjireld huuhed.hegshid .shathuun tsag zav buhnee duusgaj bn.

    Хариулах