News paparazzi: Х.Баттулга: Юун архи, юун дээлийн хээ, юун Кембрижийн хөтөлбөр, ард иргэд тэнэглэлийн чинь золиос болох гээд байна

Moderator
2020/10/01

УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэллээ.

Тэрээр "Коронавирусийн халдварыг тойрч гарсан улс одоогоор дэлхийд байхгүй ч Монгол Улсын хувьд 9 сарын хугацаанд дотооддоо алдалгүй хамаг хүчээ дайчиллаа. Энэ үйлсэд ажиллаж буй цагдаа, онцгой, эрүүл мэндийн салбарын хамт олонд талархлаа илэрхийлье. Цаашид цар тахлын хоёр дугаар давалгаа эхэлж, хэр хүрээг хамарч, хүчтэй тархах нь тодорхойгүй төлөвтэй байна. Бид бэлэн байдлаа хадгалж, сонор сэрэмжээ алдахгүй байх, эдийн засгаа сэргээх, экспортын орлогоо нэмэгдүүлэх талаар оновчтой бодлого шийдвэр гаргаж ажиллах нь чухал байна.

Нөгөөтэйгүүр эдийн засгаа сэргээх, экспортоо нэмэгдүүлэх чиглэлд ажиллах шаардлагатай байна. Шинэ УИХ энэ чиглэлд ажиллаж, алдагдалгүй төсөв батлах ёстой тул үүнийг сануулах гэж өнөөдөр үг хэлж байна.

Орон нутгаар ажиллаж 7000 гаруй иргэдтэй уулзаж, үгийг нь сонслоо. Малчдын орлого болох малын түүхий эд үнэгүйдэж, хөсөр хаягджээ. Бид аж үйлдвэрээ хөгжүүлэх цаг ирсэн. Өнгөрсөн жилүүдэд ганц аж үйлдвэрийн цогцолборыг хөгжүүлж чадсангүй. Төсвийн сахилга бат алдагдаж, аймаг сумын төсвийг иргэдийн тулгамдсан асуудалд зарцуулах байтал, асар үнэтэй гоёмсог хаалга барихыг чухалчилж байна. Орхон аймагт шинээр барьж байгаа цэцэрлэгт хүрээлэнгийн хаалгыг 140 сая төгрөгөөр хийсэн байна. Иргэд үүнд эгдүүцэж байгааг дурдах нь зүйтэй. Мэргэжлийн хяналтынхан дулаан, халууны шугамгүй газар барилга барих зөвшөөрөл олгож байна. Үүнийг би дээр, дооргүй сөрөг хүчингүй болж, олонхоор түрж шийдвэр гаргаж байгаагийн уршиг гэж харж байна.

Та бүхэн төсөв тодотгохдоо аймшиггүйгээр 4.8 их наяд төгрөгийн алдагдал тавьсан. Та бүхний тавьсан өрийг ард түмэн ажил хийж төлдөг. Өрийг өрөөр дарчихаад хөөрцөглөж байхаар орлогоо нэмэгдүүлэх тал дээр анхаараачээ. Одоо дахиад улсын төсвийг алдагдалтай батлах уу. Монгол Улс цаашид ч гадны зээл тусламжаар аргацаах уу. Улс оронд шийдэх олон асуудал байна. Бүгдийг зэрэг шийдэх боломжгүй. Хамгийн суурь асуудлаа эрэмбэлж сурах хэрэгтэй.

Энэхүү ажлыг хийх ёстой УИХ-ын гишүүд нь ач холбогдолгүй зүйлд анхаарлаа хандуулж байна. Юун архины савлагаа, юун дээлийн хээ, юун кембрижийн хөтөлбөр вэ” хэмээн Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдийг хатуухан шүүмжиллээ. 


Ж.Батдорж 


Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.106
    2020/10/03

    Tiim shuu ur tavij ediin zasgaa uud tatna gej yuu b.have surgaltiin arga bariliin huvid surgan humuujuulegchid ni shudraga hunleg ulger jishee setgel gargaj suragch burt tohiruulan ajillah ni l kembrijiin surgalt shuudee

    Хариулах
  • 192.82.73.193
    2020/10/03

    Дээлийн хээ, ёслолын хувцас зэргийг журамлахад цаг хугацаа хөрөнгө мөнгө шаардагдахгүй. Ер нь Монголоо Монголоороо байлгах гэсэн Анужингийн санааг дэмжиж байна. Та бүхэн санаж байгаа бол Хятадын дарга манай УИХ ын индэр дээрээс Миний нутаг шүлгийг уншихад энэ улс төрчид яаж алгаа ташиж баясаж байлаа.Тэдний ихэнх нь одоо төр бариад л явж байна. Бид чинь туурга тусгаар Улс шүү

    Хариулах
  • 66.181.182.226
    2020/10/03

    Албан тушаалын хэнээрхэл,нам даган хийрхэгчид, өнөөдрийн өөхөнд хууртаж сонгууль өгөгчид,эх орны эрх ашгаас идэж уух ,эрх ямба, элдэв тансаглалаа урьд нь тавьсан төрийн түшээдээс болж улс орон минь амь тавихнээ. Эрхэм түшээд,эгэл ардууд минь нэгийг бодож 2ыг тунгаагаачдээ

    Хариулах
  • 122.201.22.135
    2020/10/02

    Кембриж хетелбереер сурсан хvн мужаан, барилгачин, малчин, тариачин болох уу? Нэг бол цvнх баригч, торгоны хээ, архины шил ярьсан улс терчид болж хийрхэнэ, эсвэл гадаадад гарч хар ажил хийхээр арилаад егне. Энд vлдсэн хоосон орон зайг хеделмерч, баялаг бvтээгч гадаадынхан эзэлнэ. Энэ бол монгол хvн, монгол ахуйг УУСГАН устгах санаачилга.

    Хариулах
  • 64.119.18.44
    2020/10/02

    Кембриж гэж монгол уламжлал устгасан хүүхдүүдийг ялгаварлаж гадуурхсан гадны урсгал . Болиосой. Монголоороо байя.

    Хариулах
  • 202.126.90.21
    2020/10/01

    Мундаг шүү төрийн тэргүүн хэзээ багабанди ингэж ярив ард түмнийг ядууралд оруулсан олон жил парламентэд суусан гишүүд ич

    Хариулах
  • 202.179.21.254
    2020/10/01

    Зөв

    Хариулах
  • 66.181.161.71
    2020/10/01

    Үнэн юу ч хийж бүтээхгүйн байж юу хөтөлбөр

    Хариулах
  • 64.119.21.196
    2020/10/01

    Юун дээлний хээ вэ

    Хариулах
  • 64.119.21.196
    2020/10/01

    Яг хэлжээ

    Хариулах
    • 203.91.117.8
      2020/10/03

      Эгэл зөв шүүмжлэлийн энэ эргүү гишүүд нь ойлгож хүлээж аваасайдаа