News paparazzi: Л.Оюун-Эрдэнийг хууль бусаар тагнасан асуудлаар тагнуулын зургаан ажилтанг яллагдагчаар татжээ

Moderator
2020/10/01

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийг нь хоёр жил гаруй тагнаж, чагнасан гэх асуудлаар УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд өргөдөл гаргасан байдаг.

Түүний өргөдлийг УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо шалгаад, прокурорт шилжүүлж одоогоор холбогдох байгууллагууд шалгаж байгаа юм.

Тэгвэл Л.Оюун-Эрдэнийг тагнаж, чагнасан асуудлаар Тагнуулын ерөнхий газрын зургаан ажилтанг яллагдагчаар татжээ. Түүнчлэн энэ хэрэгтэй холбогдуулан Тагнуулын ерөнхий газрын дарга асан Т.Гэрэлийг шалгаж, мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа бөгөөд ирэх долоо хоногт яллагдагчаар татаж магадгүй гэх мэдээлэл байна.

 

Ж.Бат 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.72.247.58
    2020/10/01

    1-рт тагнуулын ажилтанууд дээд албан тушаалтныхаа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн . 2-р төрийн өндөр албан тушаал хашдаг хэнийг ч гэсэн тагнах хэрэгтэй. Учир нь тэдгээр хүмүүстэй хамт төрийн нууц, улсын аюулгүй байдал хамт байдаг юм.

    Хариулах
  • 192.82.67.122
    2020/10/01

    Хонгилынхоны эсрэг дуугарсан хүнийг нухчин дардаг улс төрийн муухай хуйвалдааны эздийг өөрсдийг нь дарах цаг нь болсон байлгүй дээ. Шанг нь тултал хүртээ.

    Хариулах