News paparazzi: Т.Доржханд: Олон залуус эсэргүүцлээ илэрхийлсний үр дүнд ХҮН сонгуульд оролцох эрхээ авлаа

Moderator
2020/10/01

УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "УИХ-ын намрын чуулганаар 122 асуудал хэлэлцэх жагсаалт батлагдсан. Монгол Улсын эдийн засаг өнөөдөр хүнд байна. Төсвийн алдагдлыг бууруулах чиглэлээр Засгийн газар Төсвийн тухай хуулиа оруулж ирсэн байх гэж найдаж байна. Харин өрийн дахин санхүүжилтийг сая дахин хийсэн байна. Эдийн засгийн хүндрэлтэй үед өндөр хүүг багаар сольсон нь сайн зүйл. Харин цааш нь өрөө хэрхэн удирдах вэ гэдгийг Засгийн газраас байр суурийг нь тодорхой асуух шаардлагатай байна.

Өнөөдөр тулгамдаад байгаа нэг асуудал байна. Монгол Улс ардчилсан сонгууль хийх боломжгүй болчихоод байна. Өчигдрийн байдлаар Захиргааны хэргийн шүүхийн нэг шүүгч нэг намын үйл ажиллагааг цаашлаад бүхэл бүтэн сонгуулийн үйл ажиллагааг гацааж байна. Цаашдаа Монгол Улсад ардчилал байх уу үгүй юу гэдэг асуултын тэмдгийн өмнө та бид ирчихээд байна.

Өчигдөр олон залуус эсэргүүцлээ илэрхийлсний үр дүнд Хөдөлмөрийн Үндэсний Нам дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцох эрхээ авлаа. Харамсалтай нь нийслэлийн сонгууль оролцох эрх нээгдсэнгүй.

Бид хэсэг гишүүдийн хамтаар Шүүхийн шинэчлэлийн хуулийн төслийг маргааш өргөн барих болно. Хөдөлмөрийн үндэсний намын тухайд Үндсэн хуулийн цэцэд, шүүгчид хариуцлага тооцдог байгууллагад тус тус хандаж байгаа" гэлээ.


Ж.Бат


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна