ХҮН-аас өнөөдөр Сүхбаатарын талбайд мэдээлэл хийлээ. Тус намын гишүүүд "Манай намын гишүүн байсан. Одоо больсон хэсэг нөхөд шүүгчид ганцхан хуудас цаас өгөөд л ХҮН-ыг сонгуульд оролцуулахгүй байх шийдвэр гаргуулсан " гэж мэдэгдлээ.
Тэгвэл энэ шийдвэрийг эсэргүүцэж ХҮН-ын УЗ-ийн гишүүн, УИХ-ын гишүүн Т.Доржханд "ХҮН, Ардчилсан намд нэгдээгүйн төлөө ийм увайгүй үйл ажиллагаа явуулж байна. Бид энэ бүхний ард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байгаа гэж хардаж байгаа. ХҮН хэн нэгэнд худалдагдахгүй. Үүнийг албан ёсоор хэлье.
Энэ бол хуулийн талаас тайлбарлавал ор үндэсгүй гүтгэлэг. Монгол Улсын Үндсэн хуульд иргэн бүр сонгох сонгогдох эрхтэй гээд заачихсан байгаа. Гэтэл нэг захиалгын шүүгчийн шийдвэрээр Монгол улсад иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хязгаарладаг болчихсон байна. Тийм учраас бид ардчиллаа хамгаалж, Монгол улс ардчилсан орон байх уу үгүй юу гэдгээ шийдэх хэрэгтэй байна. Энэ бол сонголтгүй сонгуулийг иргэдэд тулгах үйл ажиллагаа гэж харж байгаа.
Орон нутгийн сонгууль "дагавар хүүхэд" биш. Энэ бол Монгол Улсын төв нийслэлийнхээ Засаг даргыг сонгодог, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлдэг сонгууль. Бидэнд 24 цагийн дотор холбогдох тайлбар, хариу өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ" гэлээ.
Ж.Бат
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
58.232.176.109
Elbegdorjiin ued bur aimaar bsn bizde zorigiin hergeer zohuomol hereg zohuoj jiriin 2 irgen odoo boltol shorond bga bizde bas batuul bn
Хариулах122.201.22.15
Битгий үймүүлээд байгаачээ. Гишүүн юм бол ажлаа хий.
Хариулах199.249.230.151
ХҮН намыг сонгуульд оролцох эрхийг нээж өгөөчээ. Иргэд бид Сонгох сонгогдох эрхээ эдэлмээр байна. Сонголтгүй сонгуулийг тулган шаардаж, улс төрийн хүчирхийлэл үйлдэхээ болиочээ. Хууль сахиулах байгууллагууд өдөрт нь өргөдөл гомдол нэхэмжлэл аваад өдөрт нь шийддэг тийм хурдан болчихоо юу? гайхаж байна. Намын тамга тэмдэг хуурамчаар үйлдэж, ашигласан гэх гэмт хэргийн шинжтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад гаргаж өгөөд хагас сар болоход огт ажиллагаа хийгээгүй. Хариуцаж авсан мөрдөгч нь нэг бол өвдөөд нэг бол амраад нэг бол ажлаа хийхгүй утасаа авахгүй гэх мэт удаашрал үүсгэж байсан. Гэтэл нэг өдрийн дотор тэр тусмаа сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрийн өмнөх өдөр буюу маш чухал өдөр шүүхээс захирамж гараад намын нэр дэвшигч нарын сонгогдох эрхийг түдгэлзүүлж байна гэдэг аймшигтай. Шүүх эрх мэдэл бүгдэд эрх тэгш үйлчлэх зарчимтай. Энийг улс төрийн хүчирхийлэл гэхээс өөр юу гэхэвдээ. Хүчирхийлүүлж байгаа ямар ч этгээд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гомдол хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Шүүхэд болон бусад хууль сахиулах байгууллагад хандах нь зүйн хэрэг гэж бодож байна.
Хариулах185.220.101.10
МАНАН намууд ханаж цадахаа мэдэхээ байж !!!! Хүн намаас тэд айж байгаа гэж би иргэн хүнийхээ хувьд бодож байна. Яагаад гэвэл Хүн нам дотор Монголийн цагаан захтнууд буюу монголийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж чадах мундаг хүмүүс ялангуяа залуус зөндөө байгаа Хүн намыг оролцуулахгүй гэж байгаа нь Монголын хамгийн том хоёр нам айж байгаагийн илрэл гэж харж байна. Хүн намыг оролцуулахгүй гэвэл залуус бид сонгуулиа өгөхгүй хэзээ ч идэж ууж ханаж цадахаа мэддэггүй урьдын хоёр намаа сонгохгүй!
Хариулах202.9.41.25
Dorjhandaas dutuu humuus ymar olon uom be.Naad hun chin MGL bish delhiid tanigdsan hunshde.Medleg chadvargui uomnuud buu hachin uom yri.Zandan shatar.Huuk.Battulga chin zugeer l alban tushaal.Dorjhand bol erdem medlegiin dalai l bhgui uo da
Хариулах