Саяхан Монголын хамгийн нэр хүнд муутай улс төрчдийг тодруулсан судалгаа гарсан байна. Иймэрхүү судалгаанууд яг таг иргэдийн санаа бодлын тусгал болж чадаж байгаа эсэхийг мэдэхгүй л дээ. Гэхдээ жагсаалтын тэргүүн эгнээнд экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тодорсон байсан нь миний анхаарлыг татав. Судалгаа тэгтлээ үнэнээс хол зөрөөгүй юм болов уу даа гэж бодоод өнгөрөв.
Өчигдөрхөн Ц.Элбэгдорж гуайн “Улаан Бал” нэвтрүүлгээр орсон яриаг сонслоо. Нэвтрүүлэг тавилттай байсан байж магадгүй гэж хардах үндэслэлтэй санагдсан. Хөтлөгч олон түмний зүгээс Ц.Элбэгдорж гэх улс төрчийг шүүмжилсэн олон олон шүүмжлэлүүдийг түүнээс хурц шийдэмгийгээр асууж байгаа юм шиг байр байдал гаргахыг хичээсэн ч гэсэн бусад оролцогчдоосоо асуудаг шиг түс тас, шийдэмгий байж огт чадаагүй. Харин ч ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид өөрийгөө өмгөөлөх боломж, бололцоог олгож байгаа юм шиг надад санагдсан гэдгийг би нуухгүй хэлмээр байна.
Ц.Элбэгдорж ч яахав ам хэлээрээ бусдын толгойг эргүүлэхдээ гаргууд гэдгийг бид мэднэ. Болдог зүйл болдгоороо болоод Элбэгээ түүний ихэнх яриаг замхруулаад өнгөрсөн. Ингэх зуураа өөрсдийг нь залгамжлан халааг нь авсан дараа үеийн төр засгийн удирдлагуудыг ч мөн гадаадын гар хөл, тавиул гэх мэтээр ямар ч нотолгоогүй гөрдөөд амжих шиг болсон. Ярьж байгаагаас нь дүгнэвэл Монголд Элбэгдорж гэсэн ганц хүн л Монголын төлөө цохилох зүрхтэй байгаа гэж хэлэх гээд байгаа нь мэдэгдэнэ. Түүнийг яриаг үзээд бага зэрэг бухимдсан учраас өнөөдөр би энэ шүүмжлэлийг бичиж сууна.
Ц.Элбэгдорж Монголын улс төрд их эрх мэдэл нөлөөтэй явсан хүн. Өнгөрсөн 30 жилийн Монголын улс төрд болсон үйл явдал бүрт тэр холбоотой. Мэдээж тэр болгоныг энд багтааж бичих боломжгүй. Гэхдээ Ц.Элбэгдорж болон түүний нөхөд насаараа Ардчиллыг өөртөө өмчилж улс төрийн эрх мэдлээ хадгалж үлддэг байсныг дурдахгүй өнгөрч болохгүй. Үүнийг нь тэр Ерөнхийлөгч байхдаа өөрийгөө Ардчилсан Ерөнхийлөгч гэж өргөмжилж байснаас нь харж болно. Түүний өмнө сонгогдсон ерөнхийлөгчид Ардчилсан бус байдлаар сонгогдсон гэсэн утгыг илэрхийлэх гэсэн юм шиг. Үнэн хэрэгтээ Монголын бүх ерөнхийлөгчид л Ардчилсан сонгуулиар сонгогдсон. Харин одоо түүний Ардчиллыг өмчилж ашиг хонжоо олдог байсан цаг төгсгөл болсон нь сайн хэрэг.
Ц.Элбэгдорж шүүхийг шинэчилж, шударга ёсыг Монголд тогтоох амлалттайгаар анх Ерөнхийлөгчид сонгогдож байв. Ингээд хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулж, бас бус хуулиудыг шинээр санаачилж шүүхийн бүтэц зохион байгуулалтыг бага зэрэг өөрчилж, шүүгчдийн цалин хөлсийг Монголд байгаа бүх төрийн албан хаагчдын цалинтай харьцуулашгүй их өндөр тогтоосон байдаг. Ингэж шүүгчдийн эсэргүүцлийг дарж авав.
Мөн шүүхийн томилгоог шинээр хийх нэрээр Монголын бараг бүх шүүгчдийг өөрийн биеэр дахин томилж өөрт нь таалагдаагүй хүмүүсийг түдгэлзүүлсэн байдаг. Мөн сонгуулийн сурталчилгааныхаа үеэр өмнөх Ерөнхийлөгчөө авлигын хэрэгт олон удаа олон нийтийн өмнө буруутгаж дайснаар тодруулсан бөгөөд сонгогдсонхын нь дараа Н.Энхбаяр ерөнхийлөгч шоронд орсон байдаг. Түүний хийсэн шүүхийн шинэтгэлийн үйл хэрэг ингээд л төгссөн гэж хэлэхэд хилсдүүлсэн болохгүй.
Мөн тэрээр АТГ, УЕП, ЦЕГ гэх мэт хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудыг өрөөндөө дуудаж авчран загнаж зандран ажлаа өгөхийг тулган шаардаж байв. Ингээд яаж ийж байгаад өөрийнхөө хүмүүсийг томилуулж чадсан байдаг. Эндээс дүгнэвэл тэрээр шүүхийн шинэтгэл хийх нэрээр сонгогдож, эрх мэдлээ хэмжээ хязгааргүй өргөжүүлсэн нь харагдана. Гэсэн ч шүүх, хуулийн байгууллагууд иргэдийн хүсэн хүлээсэн шиг шинэчлэгдээгүй бөгөөд харин ч түүнийг ерөнхийлөгчийн эрх мэдлийг хэрэгжүүлж байх цагт түүний Монголын хууль шүүхэд шургуулсан хүмүүс бизнесийн байгууллагуудыг дарамталж авлига авдаг ёс тогтсон тухай хэн хүнгүй шуугих болсон.
Хожим нь энэ нь үнэн болох нь эхлээд түүний тамгын газрын даргаар ажиллаж эхлээд дараа нь УЕП, Хууль зүйн сайдад томилогдсон Дорлигжав гэх түүний найз Алтан Дорнодын Ганболд захирлыг дарамталж мөнгө нэхэж авсан нь баримтаар болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон байдаг. Чухам эдгээр үйл явдлууд олон нийтийн өмнө ил болж, хүмүүс ч шүүх шинэчлэгдээгүй төдийгүй улам бүр дордсон гэж ойлгох болсон учраас “Шударга бусын хонгил” гэх мэт нэр томьёонууд бий болсон хэрэг.
Элбэгдоржийн Шүүхийн шинэчлэл бүхэлдээ буруутсан. “Бид сөрөг хүчин байхдаа Шүүхийн тухай харддаг байсан хардлагуудын 95 хувь нь огт байгаагүй гэдгийг сүүлд олж мэдсэн” гэж хэлсэн нь үүнийгээ өөрөө ч хүлээн зөвшөөрсөн хэрэг. Шүүхийн шинэтгэлийн үйл хэрэгт хамтдаа зүтгэнэ гэж анх Хууль зүйн сайдаар томилуулж асан Х.Тэмүүжин хүртэл түүнийг хууль зүйн шинэтгэлээ татаж унагаахын төлөө Алтанхуягийн ЗГ-ыг огцруулахад хүргэсэн гэж хэлсэн байдаг. Цаашлаад ЕС асан Х,Алтанхуягийн мэдэгдэл гэх мэтээр түүний хийсэн буруутай үйлдлүүдийг илчилсэн хүмүүс олон.
Мэдээж Элбэгдоржийн хийсэн буруу, зөрүү бүхнийг энд багтааж бичих арга харамсалтай нь үгүй. Дээрх бичсэн бүхэн тун саяхан бид бүхний нүдний өмнө болж өнгөрсөн үйл явдал учраас л би хүмүүст дахин сануулахыг хүссэн хэрэг.
Аливаа ард түмний олонхийн итгэлийг хүлээж төрийн тэргүүнээр сонгогдоно гэдэг хүссэн хэн бүхэнд олдохгүй том хүндэтгэлийн хэрэг, том хувь заяа юм. Гадаадын олон улс орны Ерөнхийлөгчид ажил үүргээ итгэлтэйгээр, нэр төртэйгөөр гүйцэтгээд хожим нь ард түмнийхээ дунд нүүр бардам алхаж явааг алийг тэр гэхэв.
Харин Монголын Ардчиллын түүхэнд 2 удаа ЕС-аар томилогдож, 2 удаа Ерөнхийлөгчид сонгогдсон хүн ард түмнийхээ санал асуулгаар ямар ч нэр хүндгүй болчихсон байгаа нь туйлын харамсмаар үйл явдал. Ц.Элбэгдорж энэ бүхэнд ямар ч дүгнэлт хийж, алдаа мадгаа огтхон ч ухаараагүй болох нь өчигдрийн Улаан бал нэвтрүүлэгт өгсөн ярианаас нь харагдлаа. Магадгүй түүнд ойлгож ухаарах хүсэл дутсан байх.
Эх сурвалж: Б.Одсүрэн
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
202.9.46.25
90-ээд онд Монгол оронд ардчилал тогтоож цэнгэлийн манлайд хүргэнэ гэж хашгирсан ардчилагсад түүний дотроос Элбэгдорж мэтийн хүмүүсийг Монголчууд бид яасан их баяр хөөр итгэл үнэмшилээр дэмжиж байсан билээ. Гэтэл Монголын ард түмний тэр их итгэж байсан ардчилагсад маань бүгд Ю.Цэдэнбал өвгөн буурал даргын яс цусаараа цуглуулж өгсөн жаалхан төрийн нийтийн өмчийг маань хуваагаад цохичихсон бүгд л шоронгийн хаалга татах дээрээ тулчихсан байдгийг юу гэх вэ? Хайран итгэл найдвар.
Хариулах59.153.115.68
Elbegdorj eh orond mini tussan har tahal bailaa
Хариулах103.229.121.174
Манайхаан Монголд Бат-Үүл, Элбэгдорж, Да.Ганболд, Б.Жаргалса
Хариулах107.128.53.216
Mongol ulsiin ner hund delhiin olon ulsad Elbegdorjiig yurunhiilugch bh uyed urid umnu bgaaguigeer ih ussun.Mongoliin ner hund olon ulsad usuh tusam Mongol ulsiin tusgaar togtnol ter hemjeegeer ussun yum shuu.Odoo Mongoliig delhiin buh uls gurnuud hamgaalna.Ene Elbegdorjiin gavya.Tuvdiig hench meddeggui bsan uchraas hyatad ezelsen.Delhiin ulsuud hamgaagui medee ch gui.
Хариулах223.104.3.205
hutsaach.bitgii hudlaa yari.helsenee barimttai notol.zuudelj serdeg uu chi bas
192.82.74.56
Муу хүний чихэнд алт ч хийсэн ус ч хийсэн сэнсрэнэ. Тийм болохоор ЭБИ-гийн бэлэн ам шалдан гуянд хууртах цаг өнгөрсөн байх. Харин өөрийн үзэл бодлоо үр хүүхэдтэй дамжуулан Хүүгээ орон нутгийн сонгуульд сойж байгааг иргэд бид анхаарах нь чухал. Эцэг нь хээр бол хүү нь мөн адил шүү
Хариулах202.72.242.139
Элбэгээгээ аваад зайлаарайм
Хариулах103.229.122.253
Хол очиж хуц
Хариулах192.82.68.122
Holsnii heden hun bichiulj bgaa bol kkkk
Хариулах66.181.161.122
Миний хувьд Элбэгдоржийг муулж сайлж өгсөх уруудах ямар ч хэрэгцээ алга. Улс орныг орвонгоор эргүүлж мөхлийн ангал руу түлхэж оруулсан нь гашуун үнэн гэж л хэлэх байна
Хариулах66.181.161.44
Elbegdorjiig yronhiilogch bh hugatsaand ardchildan nam zasag bairj bh vyd bhaa 2013 onoos ihlee mongoliin ediin zasag 1 terbum dollaraar unasan bdag. Ymnii vne nemehdej dollariin hansh osson.
Хариулах202.179.27.180
Одоо Элбэгдорж гэдэг хүнийг шүүмжилж муулсан хүн их амархан дээшээ гарч олон түмэнд их таалагдаад байгаа юм шиг байна. Энэ муулаад байгаа хүмүүс хэдэн жилийн дараа Элбэгдорж шиг сайн ерөнхийлөгч байгаагүй гэж амаа олохгүй магтацгаана. Хүнийг муулж хоол олж идэхээс өөр аргаар гэдсээ тэжээж чадахгүй хүмүүс яг ийм байдаг.
Хариулах202.126.89.135
Энэ хүн шиг би олуулаа болоод ирнэ гээд парламент ийн хаалгыг хаагаад гарч байсан хүн бна уу. Та нар тэр гэмгүй шударга царайлсан Монголыг элгээр нь хэвтүүлсэн новшийн коммунист бага бандиа яах гээв!
Хариулах66.181.161.112
Элбэгдорж бол Монгол улсыг санаатайгаар хорлон сүйтгэж монголын сор болсон төр нийгмийн зүтгэлтнүүдийг захиалгаар алуулж муу АЛУУРЧИН ЛУЙВАРЧИН хужаа да.Яллахыг ионголын ард түмэн шаардаж байна. Үзэн ядаж шигшин зэвүүцэж харааж бна.
Хариулах66.181.166.134
Хахаха энэ Америкийн Засгийн газар бидэнд үйлчлээрэй гэж Харвардын курст явуулсан энэ нохой юувэ?? Ерөнхийлөгч байхад бүгд долигнодог байсан одоо муулаадл гээд ярихаа байхаа. Үгүй дээ Ерөнхийлөгч байхдаа баахан тэнэгтсэн болоод л тэрүүдээ!!!
Хариулах202.126.90.113
Хөлсний бичээч л байна. Хэдэн халтар авилгын төгрөгөөр хүн муулагч новш чамаас залуучууд буруу үлгэр дуурайлал авч байна.
Хариулах182.160.1.184
Сонгуулийг захиалгаар навс булхайцаж байгаа юм чинь Элбэгдоржийг бол захиалгаар л харлуулна. Ээбээг 21 оны ерөнхийлөгчийн сонгуульд сойвол торойгоод ялна.
Хариулах103.10.23.139
нүүр чин нил баас
122.201.24.195
Монголын худалч гаруудыг нийлүүлээд цахиагийн энэ худалчыг баркуу шүү
Хариулах122.201.24.195
Монголын бүх худалч гаруудыг нийлүүлээд цахиагийн худалчийг баркуу шүү.
Хариулах192.82.72.83
муу үлгэр жишээ хүн маш муу хүн үр дагаваргүй худалч зальтай хүн
Хариулах59.153.87.175
Гарын хүмүүс нь сул орхижээ
Хариулах103.57.94.188
Одооны залуучууд яг Элбэгдоржийг дууриасан худлаа ярьна ажил хийхгүй эх оронч сэтгэлгүй 2 нүүртэй өөрийгөө магтана гээд залуучуудад маш их үлгэр дууриалал үзүүлсэн дээ
Хариулах66.181.191.221
Яг үнэн
103.57.94.188
АН хан хэзээч дутагдалаа хүлээдэггүй дандаа эвлэр ч байдаг ганц Элбэгдорж биш жирийн гишүүд нь хүртэл тэгдэг юм дутагдалаа хүнд нялзаах гээд байхын яан гээч үзэл бодлоорой нийлэн гэж үүнийг л хэлэх байх
Хариулах66.181.182.23
Энэ хүн зөв дүгнэжээ
66.181.161.71
Hamgiin sain yronhiilogch..Uunees hoish iim sain yronhiilogchiig olj songono gedeg barag l bolomjgui..Mash sain ajillasan huniig harluulj shuumjleh ni baidag l juil..Harin yu ch buteegeegui hulgaich hudalch humuusiig niigmeeree hudlaa magtaj baigaa ni emgenel..Jinhene uhralt bolno doo..
Хариулах192.82.76.34
Түүхэнд тэмдэглэдэх байх .Олон улсад нэр хүндтэй улс төрч. Харамсалтай манай попууд, оркууд , моечууд ойлгохгүй
139.5.217.223
Худлаа чалчдагаараа бол хамгийн сайн.Үхсэнээрээ хамгийн сайн ерөнхийлөгч байх вэ дээ.Ёстой нэг эргүү үхэр байна даа чи!
66.181.187.172
устагавал таарна
Хариулах202.131.246.210
Зөв л судалгаа хийж
Хариулах202.126.88.149
ulaan bal gej manan mapiin doloogch
Хариулах202.126.88.149
shuud tsaazal maadhaa
Хариулах122.201.22.13
2дахин ерөнхийлөгч өөр сонгогдсон хүн гэхэд гадаа гудамжинд гараад олны дунд а сэтгэл амар явж чадахуу гэвэл бас л асуудал байх шүү түүний дэргэд амьдралдаа инээж үзсэн болов уу.гэмээр Бага банди
Хариулах122.201.22.13
улс төрч гэхэд их л ээдрээтэй нөхөр харин овжин зальтай олон түмний санаа бодлыг ашиглаж өөрийн явцуу зорилгоо биелүүлж чадсан зальтай л нөхөрдөө
Хариулах150.129.143.185
Смарт ХУВАЛЗ бол ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ
Хариулах59.153.114.175
Жинхэнэ таарсан нөхөд л Хүрэлсүхийг сонгосон доо
Хариулах66.181.188.10
Элбэгдорж тийм сайн улс төрч биш.Улаан од сонины сурвалжлагч л байсан хүн шүү дээ.Ямар л доожоогүй амьтан улс төрд орж байлаа даа.Одоо бүр солиотой болчихсон.Найман жил төр барихдаа ард түмнийхээ төлөө юу хийсэн юм бэ
Хариулах59.153.115.154
Тийм шүү. Улаанбал тавилттай "жүжиг" болсон. Нөгөө талаар Элыэгдорж асуултад хариулаагүй, асуусан зүйлийн талаар л яриад байсан. Зарим нь сайхан ярьж бна гэж ойлгосон байж магадгүй. Гэхдээ үр дүнггээрэж тиймч сайн яриа болоогүй.
Хариулах66.181.161.124
яг үнэн бичжээ
Хариулах202.55.188.90
Baliar amitan
Хариулах203.91.115.48
их хуурамч худалч сэжгийн новшийг гудамжинд харагдвал хогийн савруу чихэх юмсан.
Хариулах66.181.161.34
192.82.72.183
xe xe, Elbegee duuschee.
139.5.217.173
сэтгэлгүй муухай хүн эрдэнэтийг өөрийн болгох гэж байсан бодохоор бөөлжис цутгана
Хариулах202.126.88.51
Ard tvmnii tarhiig ergvvlseer uran saihan yrsaar ........
Хариулах66.222.163.98
Ямар ард түмэн байна,тийм удирдагч байдаг гэдэг
Хариулах66.181.161.34