“Хил хязгааргүй гол мөрөн” олон улсын байгууллагын Орос дахь салбар Монгол Улсыг Улз гол дээр инженерийн байгууламж барьж байна хэмээн ЮНЕСКО-д гомдол мэдүүлсэн тухай мэдээлэл гурав хоногийн өмнө цацагдав. Мэдээллийг олж үзлээ. Тус байгууллагын Орос дахь салбар зөвлөлийн зохицуулагч Александр Колотов “Улз гол дээр 700 метр урт, 27 сая кубметр багтаамжтай усан сан үүсгэх гэж байгаа юм байна. Энэ усыг уул уурхайн олборлолтод ашиглах гэнэ. Улз гол бол Монгол Дагуурын дархан цаазат газрын усны гол эх сурвалж. Дагуурын дархан газар нь ОХУ-аас ЮНЕСКО-д бүртгүүлсэн 11 дэх байгалийн өв юм. Энэ дархан газрын усны хангамжийн 80 хувийг Улз гол бүрдүүлдэг. Уул уурхайн олборлолтыг нэмэгдүүлэхийн төлөө байгалийн эмзэг экосистемийг эрсдэлд оруулж болохгүй” хэмээн ярьсан байв. Энэ яриа, ЮНЕСКО-д гаргасан гомдлынх нь талаар Оросын хэвлэлүүд мэдээлэхдээ Шүрэн, Эгийн голын усан цахилгаан станцын талаар дурьджээ. Өмнө нь УЦС-ыг эсэргүүцдэг байсан бол энэ удаа усны нөөцлүүрийг гацаахыг оролдож, үнэн нүүр царайгаа харуулсан нь энэ. Үнэндээ ОХУ-аас хил дамжиж урсдаг гол мөрөнтэй холбоотойгоор манайд үзүүлдэг дарамт нь зөвхөн эрчим хүч биш, усны нөөц юм. Тодорхой хэлбэл, Монголд УЦС гэхээсээ илүү усны нөөц бий болчих вий гэдэгт оросууд илүүтэй санаа зовж байна.

Манай тал ч гэсэн сэргээгдэх эрчим хүчнээс гадна усны нөөцөө авч үлдэх давхар төлөвлөгөөтэй гэдгээ хэлдэг. УЦС баригдахад угаасаа тодорхой хэмжээний нөөц бий болдог. “Эгийн голын УЦС” төслийн зөвлөх асан Д.Одхүү энэ талаар infpol.ru цахим хуудаст өгсөн яроилцлагадаа тодорхой хэлсэн. Сэтгүүлч түүнээс “Монголчууд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болох гэж тэгж их хүсээд байгаа юм бол нар, салхины станц барьж болохгүй юу?” гэхэд “Таны хэлж байгаа чинь “Та нарт зөндөө талх мах байна, усаар яах гээд байгаа юм бэ” гэсэнтэй адил сонсогдож байна. Бидэнд нар, салхинаас цахилгаан гаргаж авах боломж бий, гэхдээ бидний хувьд Усан цахилгаан станц зөвхөн эрчим хүчний эх үүсвэр төдийгүй цэвэр усны нөөц юм” гэсэн байдаг.

УЦС барихад тодорхой хэмжээний усан сан бий болдог. Жишээ нь, Шүрэнгийн дайны усан цахилгаан станц баригдахад Сэлэнгэ мөрөн дээр найман километр өргөн, 50 километрийн урттай усан сан үүснэ. Баригдсанаас хойш жилийн дотор дүүрэх боломжтой гэсэн тооцоог инженерүүд нь хийсэн бөгөөд усны мэргэжилтнүүд “Шүрэнгийн усан цахилгаан станц” манай улсын усны менежментийн төслүүдийн жишиг болох бүрэн боломжтой” гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, Сэлэнгэ мөрөнд усан цахилгаан станц барьж байгаа нь ОХУ руу гараад явчихдаг усаа эдийн засгийн эргэлтэд оруулж буй хэрэг юм.

Усан цахилгаан станцын усан сангаас газар тариалан, хот суурин газрыг усаар хангах, эрэг дагуу аялал жуучлал хөгжүүлэх бүрэн боломжтой аж. Манайхыг эрс эсэргүүцээд байгаа ОХУ өөрсдөө цахилгаан станцын усан сангаа иймэрхүү олон хэлбэрээр ашигладаг. Сэлэнгэ мөрнөөс тэжээгддэг Байгаль нуураас Ангар мөрөн эх авч үрсаад Енисей мөрөнд цутгадаг. Оросууд Амар, Енисей хоёуланд нь УЦС барьсан.
Манайх Сэлэнгэ дээр усан асан үүсгэх гээд урсгал хаахад үнэндээ Байгаль нуурт биш, Амар, Енисей дээр барьсан УЦС-ын үйл ажиллагаанд муугаар нөлөөлөх магадлал илүү өндөр юм. Тодорхой хэлбэл, оросуудын “Би үхэхээс чи үх” гэж хувиа бодсон л үйлдэл юм.
Тиймээс бид Шүрэнг биш юм гэхэд Эгийн голыг заавал барих ёстой. “Орхон говь” төслөө явуулах ёстой. Говьд усны хомсдол аюулын харанга дэгдэж байна. Оросууд Монголын усыг монголчуудаас харамлаж байгаа нь манай улсын эрх ашиг, хөгжлийг хойш нь татсан хорлонтой бодлогоос өөр юу ч биш гэдгийг монгол хүн бүр дотроо ойлгох учиртай.
Эх сурвалж: eagle.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
192.82.71.92
Ugaasaa l ors hyatad 2 bidnii naiz bish sh dei .mongold zowhon mongol l baiga.bid neg niitech uzel sanaa bodoltoi baihgui bol 2 talaasa meruulseer baigaad bid ustai nei
Хариулах203.91.115.47
уурхайд ус ашиглаж байгаа бол мангасуудаас хамгаалсан л байна штээ
Хариулах202.126.89.89
Хятадын Эрлийзүүдээ.үгээ олж Хуцацгаа.
Хариулах103.57.94.66
хэхэ орос хурлийз хулмас хаха
103.229.120.210
ОРОСУУД ИЙМ ХӨГИЙН !!! ОРОСЫН ГАР ХӨЛ БОЛСОН МОНГОЛЧУУД БҮР ХӨГИЙН ! АХ АХ ГЭЭД ХУШУУ ДЭВСЭЖ ЯВСАН ТЭР САЙХАН ЦАГ ЭРГЭЖ ИРЭХГҮЙ ЗӨВЛӨЛТ ХЭМЭЭХ УЛСТАЙГАА АЛГА БОЛСОН !!!
Хариулах150.129.140.175
Ah bhgui ee odoo.bsn bol Zovloltteigee alga bolson.Unen shuu.
202.9.46.207
Орос руу гарч байгаа усаа үнэлээд Орост худалдая. Адилдаа годил гэе.Оросууд эрчим хүч,бензинээ үнэгүй өгөх бол зөвшөөрч болох юм.Өөрсдөө эрчим хүчний асар их нөөцтэй байж хүний үнэтэй эрчим хүч,шатахуун авч байгаа тэнцвэргүй,шударга бусыг ойлгуулах хэрэгтэй.
Хариулах192.82.71.212
Ezen ni uymaa meddeg, ereg ni ysaa hashdag gedeg dee. Hiij buteeh l heregtei
Хариулах202.126.88.194
Оросууд эрчим хуч унэгуй нийлуулчих.Тэгвэл усан цахилгаан станц энэ тэрээ больчихож болно.Дарамттай новшнууд вэ
Хариулах202.126.89.69
Яг үнэн
202.126.89.33
Ийм юман дээр,улс төрийн мэргэн ухаан,зориг самбаа шаарддаг юм даа. Зүгээр л Оросууд ингээд байа гэхээсээ өмнө. 2.Гэвэл урсгалын маш жаахан хувийг аваад үлд л дээ. Оросын гол мөрөд нөлөө багатайгаар. Худлаа муулж суухаар,хийж бүтээ л дээ. Оросуудтай ойлголцож болно. Тэд юмыг ойлгодог улс. Өөрсдөө л пээдийж дургүйг нь хүргэж байгаа биз. Мэдээж хоёр хөршийнхөө нэг рүү хандархаад байвал,хэний ч дургүй хүрнэ ш дээ. Жижиг улсын зовлон ийм л байдаг. Тэгээд бас хэрээ мэдэхгүй,бүхэл бүтэн сая хүнээ аворт хийж устгачихаа д,уйлагнаа
Хариулах66.181.161.7
2 хөршийн хар хайрцагны бодлого нь л доо 1ч үйлдвэр бариулахгүй байх бид зоригтой л хөдлөх ёстой доо
Хариулах59.153.114.240
Манай голууд бүгд гадагшаа урсаад гардаг... Google-с харвал бүг хил гараад УЦС- шатлан баригдсныг харж болно .... Тэр тусмаа Алтайн нуруу урагшаа гардаг урсацууд дээр Хятад шаталсан маягаар хэд дараалсан усан сангууд хийсэн байдаг..
Хариулах59.153.114.240
Бидний дотооодын асуудалд тэд оролцох эрх байхгүй бид яаж ч байсан ийм төслийг нэг биш бүр бүх боломжтой голууд дээр хэрэгжүүлэх ёстой...УЦС- барьснаар 1-д Усны нөөцтэй, 2-т Байгал цаг уурт чиглэг нөлөөтэй, 3-т Үүнийг дагаадаялал жуулчлалд асар их нэмэртэй.... Ус, нуурыг дагаад байгальд өнгө үзэмж, ан амьтан, мод ургамал, цаг уурт улам их ач холбогдол нэмэртэй болно...Манай улсын хамгийн түрүүнд маш хурдан хийх ёстой ажлын нэг шүү...
Хариулах66.181.161.53
яг үнэндээ сүүлийн хэдэн жил Улз гол Тарь нуурт хүрч чадаагүй, энэ жил л очиж байгаа. Оросууд Улз голын хамгийн том цутгалан Дөч голын эхэнд алтны уурхай ажиллуулаад бүр ширгээчихсэн байж одоо ямар нүүрээрээ Улз голд санаа зовоод байнаа.
Хариулах66.181.161.120
Manai uls yaahaa uursduu shiddeg baimaar yum
Хариулах66.181.161.45
Ах ах гээд үхчихгээд байдгууд сайн хараарай даа.
Хариулах66.181.161.59
ер нь бол дор
66.181.161.3
хужаагаас дор байх уу
66.181.185.249
Hogiin orosuud. haant zasagiin ued barimtalj bsan bodlogo ni ter chigtee ulamjlagdaj bh yum
Хариулах103.26.194.182
orosuud dandaa ingedeg mongol ulsiig urgelj booj haasaar irsen say gehed saaral jagsaaltand hamgiin turuund oruulsan uls n oros uls getel orosuudtai strategiin hugatsagui geree baiguulsan baidag ene hamag buhnii tsaana genco gedeg orosaiin nuhur baina.
Хариулах103.229.120.252
манай улс усны нооцтэй говио vерийн усаар бага ч гэсэн хангавал урд хорш зvvн омнот ази монголын шар шороо тоосноос бага ч гэсэн ангижирна оросууд ганц манайхыг гэхээсээ азийг хуурайшуулах цолжvvлэх сонирхолтой байна усны нооцлvvр болон усан цс барих талаар азийн улс орнуудаас дэмжлэг авах хэрэгтэй
Хариулах103.212.118.128
Орхон говь төслийг бас нэг бөх зогсоогоод явуулахгүй хөндөлсөөд байгаа биз дээ
Хариулах66.181.161.101
Орхон хэрлнн 2 маш жижг голууд. Говь руу урсгах нөөц байхгүй. Жижиг далан барьж тариаланд ашиглаж болно. Өөрөөр хэрэглах боломж үгүй. Говийн ус 2026 онд дуусна. Уурхайнууд 500 жилийн нөөцийг 5 жилд шавхаж бна. Тэд хуурай технологи ашиглах ёстой.
66.181.161.45
Тэр бөхчин чинь үе улирсан барилдагч бас яригч гишүүн дээ. Хятадын элчинд хүртэл хэрлэн голыг боож гээд байна гэж матаж байсан эх оронч бөхчин
202.9.46.242
Оросод ямар хамаа бнаа
Хариулах202.55.188.40
Тэгвэл газар нутгаа авая байгаль нуураа авая
Хариулах66.181.179.226
ОРОС ХЯТАД МОНГОЛЫГ САЙН САЙХАН ЯВАХЫГ ХЭЗЭЭД ХҮСЭЭГҮЙ ХҮСЭХЧ ҮГҮЙ. ҮНДЭСНИЙ ЯЗГУУР ЭРХ АШИГТ НИЙЦСЭН ЭНЭ ТӨСӨЛИЙГ ЗААВАЛ ХИЙХ ЁСТОЙ! !!!
Хариулах202.55.188.94
Zuv sedev hundsun bn. Ali aliin yaraltai barimaar bnaa
Хариулах66.181.161.71
Yalzarsan bodoltoi ogor hulgaich orosuudaar zaalgaj amidarna gedeg ardchilan mongol ulsad baih yosgui..Orosuud 20-r zuund buten mongolig moljson shar huvalznuud shuu dee..
Хариулах192.82.71.92
Yor n bol ene unen shu