Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалыг олон нийт түймрийн үеэр селфи хийснээр нь мэддэг болсон. Ажлаа дорвитой хийгээгүй, ах нар хийгээд найз нарынхаа татаасаар албан тушаал өгсөж яваа түүнийг энэ удаа НИТХ-ын сонгуульд нийслэлийн МАН нэр дэвшүүлээгүй. Гэтэл мань хүн Баянгол дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшинэ хэмээн сүрийг үзүүлж явна.
Нэгэнтээ УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг Нийслэлийн МАН-ын даргын хувиар ялалт байгуулбал хотын дарга болох уу гэхэд мань хүн "Оготоно шиг нүх болгон руу шургаж орохгүй" хэмээн хариулж байсан нь саяхан. Тэгвэл түүний энэ үгийг албан тушаалд дуртай нөхөд хэрэгжүүлэхийн оронд дарга болох донгоо барьж ядан, Нийслэлийн орлогчоос буугаад дүүргийн ИТХ-д зүтгэж байгаа нь энэ. Хийсэн ажлыг нь иргэд биш бүр нам нь дүгнээд холхон байхыг сануулаад байхад л хэм хэмжээгээ мэдэхгүй зүтгэдэг Д.Мөнхжаргал мэтийн селфичдийг сонгогчид л үдэн гаргаж өгөх хэрэгтэй болж дээ.
Эх сурвалж: erennews.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна