News paparazzi: ​Жуулчдад зориулсан “Наадам найт” арга хэмжээг 300 сая төгрөгөөр зохион байгуулжээ

Moderator
2020/09/29

Дэлхий даяар дэгдээд байгаа коронавирусийн цар тахлын улмаас Үндэсний их баяр наадмын арга хэмжээг хаалттай зохион байгуулсан билээ. Уг арга хэмжээтэй холбогдуулан “Наадам найт” шоуг өнгөрсөн оны долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд үүнд улсын төсвөөс 300 сая төгрөг гарган зохион байгуулжээ.

Харамсалтай нь дээрх арга хэмжээг тийм ч олон хүн үзээгүй бөгөөд тэртээ тэргүй эдийн засаг хүнд байгаа энэ цаг үед ядуу монгол улс 300 сая төгрөгөөр наадам шоу хийсэн нь улс орны эдийн засагт нэмэр болохоосоо илүү нэрмээс болж байгааг ард иргэд өнөө хэр нь шүүмжилсээр байна.

Тийм болохоор эрх баригчид наадам хийнэ гэж хөөрцөглөхөөсөө өмнө нэгийг бодож, улс орныхоо эдийн засагт яаралтай анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж эдийн засагчид зөвлөж байна.   


Ж.Бат 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна