Удахгүй болох НИТХ-ын сонгуулиар соёл урлагын одуудаас нэр дэвшихээ мэдэгдээд байгаа сурагтай. Одоогоор бидэнд олдсон мэдээллээр жүжигчин Ш.Батсуурь, Анхаа нар энэ удаагийн НИТХ-д нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээд байгаа аж. Өнөөдөр Монголд хэн мөнгөтэй нь сонгуульд оролцож, улс төрч болдог нэг сайхан жишиг тогтсон. Тэр утгаараа нутагтаа л од болсон дуучин, жүжигчин, бөхчүүд улс төрд ордог болсон моод дэлгэрээд удаж байгаа.
Ер нь хүссэн хүн болгон сонгуульд нэр дэвшээд байх нь лав сайн зүйл биш. Ямар ч мэргэжлийн хүн байсан өөрийн чаддаг зүйлээ л сайн хийх ёстой. Дуучин хүн парламентад суулаа гээд улс төрөөр дуулахгүй нь ойлгомжтой. Тэр хүн дуугаа сайн дуулж, өмнөх ажлаа сайн хийвэл улс төрд орсонтой ялгаагүйгээр улсын хөгжилд хувь нэмрээ оруулна. Мөн бөх барилддаг хүн улс төрд ороод хийх юм үнэндээ алга.
Тэрний оронд бөхөө барилдаад явсан нь дээр. Өнөөдөр монгол улсын парламентад нэлээд хэдэн бөхчүүд сууж байгаа харагддаг. Ний нуугүй хэлэхэд тэдгээр хүмүүс нарийн мэдлэг боловсролыг огтхон ч эзэмшээгүй хүмүүс гэдгийг хэн бугай ч сайн мэднэ. Төрийн бодлогыг тодорхойлход өндөр мэргэжлийн чадварлаг хүмүүс хэрэгтэй. Тийм байтал яагаад нэг бөхийг сонгоод дарга болгоод байгааг ард иргэд ерөөсөө ойлгохгүй байна. Мэдээж жүжигчин ч бай, бөх ч бай тухайн хүн өөрийн тэр хэмжээндээ л сэтгэх нь ойлгомжтой. Тийм болохоор УИХ болон орон нутгийн сонгуулийн хуульд заавал тодорхой өөрчлөлт оруулж, чадварлаг хүмүүсийг төрийн түшээгээр сонгодог болмоор байна.
Ж.Батдорж
Эх сурвалж: paparazzi.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
103.26.194.200
Setgegdel ustgaj bna
Хариулах103.26.194.200
Yamar ch hun devshij bolno, undsen huulid buh hun tegsh erhtei gj zaasan bdag, niigemiin garal uuseleer n yalgavarlaj bolohgui, herev tegj bga bol ta uuruu ayultai hun bna, niigemd ta hereggui, uuruur helbel malchin hun ch devshij bolno, ter hun malchdiin duu hooloi boloh yostoi bdag. Bas setgegdel ustgahgui bhiig husie!
Хариулах103.26.194.200
Yamr ch hun devshij bolno, undsen huulid tegsh erhtei gj zaasan bga, niigemiin garal uuseleer yalgavarlan gaduurhaj bga bol ta uuruu ayultai hun bna, niigemd ta hereggui baihnee
Хариулах