Аравдугаар сараас эхлэн Япон улс дэлхийн бүх улсын иргэдэд хилээ нээх төлөвлөгөөтэй байгааг тус улсын шинэ ерөнхий сайд Ёшихидэ Сүга өчигдөр мэдэгджээ. Ингэхдээ жуулчдаас бусад төрлийн аялагчдад хилээ нээх гэнэ.
“Олон улсын зорчигч тээврийн үйл ажиллагааг идэвхжүүлэх нь эдийн засгаа сэргээхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээ юм” гэж Сүга цар тахалтай тэмцэх засгийн газрын хорооны хуралдааны үеэр мэдэгджээ. Сүүлийн өдрүүдэд Япон улсад коронавирусийн халдварын шинэ тохиолдол илрэх нь буурч, нисэх буудлууд дээр шинжилгээ хийх хүчин чадал нэмэгдсэн тул ийм шийдвэр гаргаж байгаа гэнэ.
Ингэхдээ өдөрт нэвтрүүлэх гадаадын иргэдийн тоог 1,000 орчмоор хязгаарлахаар болсон нь нисэх буудлууд дээр шинжилгээ хийх хүчин чадалтай холбоотой ажээ. Энэ есдүгээр сараас эхлэн Япон улсад байнга оршин суух эрхтэй гадаадын иргэдэд хилээ нээж, буцаж ирэх боломжийг нь хангасан юм. Харин шинэ хичээлийн жилтэй давхцаж буй энэ удаагийн арга хэмжээ нь гадаадын оюутнуудад голлон чиглэж байгаа бололтой.
Япон улсад өчигдөр коронавирусийн халдварын 456 тохиолдол шинээр нэмэгдсэн нь наймдугаар сарын эхээр бараг 2,000 хүрч байсан оргил үетэй харьцуулбал дөрөв дахин буурсан үзүүлэлт юм. Сүүлийн байдлаар тус улсад нийтдээ 80,487 халдварын тохиолдол бүртгэгдэж, 1,532 өвчтөн нас бараад байна.
Эх сурвалж: Associated Press
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.9.40.39
Estoi shan medee bn.Zuv shde.Manaihan shig hamag uoma haaj boogood.turuuch n turj uheh gd bj bgaag harda
Хариулах