Ховд аймгийн Алтай суманд тарваган тахлын нэг тохиолдол бүртгэгджээ. Тиймээс Алтай сумын хэмжээнд орох, гарах хөдөлгөөныг хязгаарлаж, ойрын хавьтлын 19 хүнийг тусгаарлахаар ажиллаж байгаа аж.
Тодруулбал, өчигдөр 21:00 цагт Ховд аймгийн Алтай суманд тарваганы мах өвчиж, чанаж идсэн 25 настай эмэгтэй Сумын эрүүл мэндийн төвд тусгаарлагдсан байна.
Мэдээллийн дагуу аймгийн Зоонозын өвчин судлалын төвийнхөн очиж, урьдчилсан байдлаар шинжилгээ авахад уг эмэгтэй тарваган тахлаар өвчилсөн нь батлагджээ. Харин тарваган тахлаар өвчилсөн эмэгтэйтэй хамт байсан 11 хүн тарваганы мах идсэн бол хоёр хүүхэд болон жирэмсэн эмэгтэй идээгүй байна.
Ж.Бат
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна