News paparazzi: ​Монголын эрх баригчид Э.Батшугарыг тагнах оролдлого хийж байсныг WikiLeaks задруулжээ

Moderator
2020/09/25

Манай  эрх баригчид, төрийн толгойд суусан эрхмүүд үгсэн хуйвалдаж   Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг хэлмэгдүүлсэн гэдэг асуудал өнөө хүртэл яригдсаар ирсэн. Тэгвэл   түүний хүү  Э.Батшугарыг  хүртэл тагнаж, чагнаж  байсан баримтыг WikiLeaks  задруулсныг IKON.MN сайт өнөөдөр  мэдээллээ.

WikiLeaks  бол Австралийн иргэн Жулиан Ассанжийн үүсгэн байгуулсан мэдээллийн  сайт юм. Энэ сайт  2006 оноос хойш   дэлхийн улс орнуудын төр, засгийн  нууц бичиг баримтуудыг дэлгэх болсноор  анхаарлын төвд орж ирсэн.

Тэдгээр баримтууд дотор  нь Монгол Улсын Засгийн газартай холбоотой мэдээллүүд ч гарах болсон.

Тэгвэл WikiLeaks-ийн  баримтыг эш болгож   IKON.MN сайт мэдээлэхдээ

“Монголын  эрх баригчид Италийн кибер тагнуулын Hacking Team компанийн бүтээгдэхүүнийг ашиглан хувь хүний компьютерт нууцаар нэвтэрч, мэдээлэл цуглуулдаг нь батлагдсан.  Монголын Авлигатай тэмцэх газар болон Hacking Team компанийн хооронд тагнуулын программыг ашиглахад гарч буй техникийн алдааны талаар хэдэн зуун имэйл солилцсон байдаг. Тэдгээр имэйлүүд нь хэн гэдэг хүнийг тагнаж байгаагаа нууцалж, зөвхөн “хэрэглэгчийн дугаар” (user’s no) ашиглан харилцдаг байжээ.

Харин ганцхан тохиолдолд Авлигатай Тэмцэх Газрын ажилтан санамсаргүй “batshugar” нэртэй компьютерт тагнуулын программ суулгахад ямар алдаа гарч байгаа талаар Италийн мэргэжилтнүүдэд мэдээлж, техникийн тусламж хүссэн байна. Эндээс харвал Авлигатай Тэмцэх Газар 2013 онд  Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг тагнах оролдлого хийж байсан бололтой” гэжээ.

Тэгэхээр Монголын улс төр, эдийн засгийн  бүлэглэлүүдийн зүгээс Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг хянаж цагдаад зогсохгүй, хүүг нь ч бас байнга ангуучилж  байдаг нь үүгээр  батлагдаж байна.


Эх сурвалж: www.polit.mn


Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.242.242.180
    2020/09/29

    Одоо л ил болж байгаа болохоос биш манайд байсан, байгаа асуудал. Англи хэлтэй бол WikiLeaks сайтруу орж Монголтой холбоотой өчнөөн сонирхолтой баримтыг уншвал зөндөө байгаа,

    Хариулах
  • 66.181.161.123
    2020/09/29

    Сонгуулийн сурталчилгаа юм уу????

    Хариулах
  • 73.15.12.200
    2020/09/28

    WikiLeaks deerhi eh medeelel ni haana bn?

    Хариулах
  • 66.181.187.247
    2020/09/26

    Нусан бууг юунд нь тагнадгийн

    Хариулах
    • 66.181.161.123
      2020/09/29

      Үнэн

  • 192.82.71.19
    2020/09/26

    Худлаа байлгүй дээ! Ажил ч хийхгүй байгаа хүнийг юуг нь тагнадаг юм. ТВ-9 гэж байнга Төр засаг абил төрөл муулаастай балай ТВ болждээ. Мэдээ гэхэд л байнгын мужлалт гүтгэлэг! Тэр нэг мэдээний хүүхэн гэж ... Муулах тусмаа л хүмүүсийн дургүй хүргэдэгийг мэддэггүй л юм байхдаа.

    Хариулах
    • 66.181.161.86
      2020/09/26

      Мэдлэг мэдээлэл хоосон нөхөр байна даа

  • 103.26.193.186
    2020/09/26

    Энэ нийгэм чинь ямар аймшигтай болчихсон вм бэ? Нөгөө яриад бхйдаг хүний эрх чинь яачихваа. Ингэж бие бинийгээ учир битүүлгээр тагнаж, чагнаж яг яах зорилго агуулаад байгаа юм

    Хариулах
  • 202.9.40.5
    2020/09/25

    яс хаяж эвдэрлэцүүлэх гэсэн атгаг санаатай хоосон толгойнууд аминдаа ерөнхийлөгч байсан хүний хүүхэд лаг том гэж бодчихжээ.ёстой л эрдэм боловсролгүй эргүү тэнэг юм л ийм юм бичвэл нэрд гарна гэж горьджээ.ямар ч мэдлэг алгаа.тэр хүүхдээр ёстой яах вэ дээ.хүн үнэмшихгүй нохой шиншихгүй юм бичиж хүн амьтан бүү үймүүлж бай тэнэгээ

    Хариулах
  • 188.242.45.204
    2020/09/25

    Монгол ундэс угсаатай болгоныг буруутгах ямар нэг хэруулийн бай болгох ажиллагаа явагдаж байгаа бодит жишээ нь :ХЭГ-ын дарга сайдыг тагнах ажиллагаа олонч муу юм илуурж байгаад дургуйцсэн эсрэг талын ажиллагаа шуудээ.

    Хариулах