"Хурд" хамтлаг Сүхбаатар, Дархан, Эрдэнэт, Зүүнхараа, Чойр, Сайншанд, Замын-Үүд зэрэг УБТЗ-ын зангилаадад очин аялан тоглолт хийж байна. Тус хамтлаг 1000 гаруй км-ийн аялан тоглолтоо “Ган судас нь амьдрал тэтгэнэ” гэж нэрлэжээ. Тэд энэ нэрээр өргөн утга санаа илэрхийлэхийг зорьсон байна.
Юу гэвэл тус хамтлаг анх УБТЗ-ын дэргэд байгуулагдаж байсан бөгөөд хамтлагийн гишүүд бага насаа төмөр замын буйдхан зөрлөгт тоглож өнгөрүүлжээ. Учир нь хамтлагийн гишүүдийн аав, ээж нь насаараа төмөр замд ажилласан төмөр замчин хүмүүс юм. Тийм болохоор “Хурд” хамтлаг төмөр замд ойр дотно элэгтэй, төмөр замаар аялан тоглохыг эртнээс хүсэж байснаа хамтлагийн гишүүд тоглолтын өмнө дурсаж байв. Хамтлагийнхныг төмөр замын өртөө, зангилаа гээд очсон газар бүр төмөр замчид болон орон нутгийн иргэд халуун дотноор угтан авч байна.
Эх сурвалж: montsame.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
77.38.148.28
сайхан хамтлаг
Хариулах