Олон улсын “Хил хязгааргүй гол мөрөн” байгууллагын ОХУ-дахь салбараас ЮНЕСКО-д Монголын эсрэг ээлжит гомдлоо гаргалаа. Энэ удаад тэд Улз гол дээр барьж байгаа далан ЮНЕСКО-гийн байгалийн өвд бүртгэгдсэн Дагуурын дархан газрын байгаль, экологийн системд хор учруулна гэж заргалдсан байна.
“Хил хязгааргүй гол мөрөн” байгууллагын ОХУ дахь зохицуулагч Александр Колотов “Бид сансрын гэрэл зургийн тусламжтайгаар Улз гол дээр том далан барьж байгааг илрүүллээ. Улз бол Дагуурын дархан газрын усны гол нөөц юм. Бидний авсан мэдээллээр тус гол дээр 27 сая кубметр усны багтаамжтай, 700 метр урт, 9-12 метр өндөр далан барих гэж байна. Энэ даланг Монголын Засгийн газрын шийдвэрээр Улз голын урсцыг нэмэгдүүлэх зорилгоор барих гэнэ. Энэ маягаараа монголчууд хил орчмын гол мөрөнд далан барих төслөө идэвхжүүлэх шинжтэй байна. Тэд уул уурхайн төлөө л далан барих гэж байгаа нь тодорхой. Улз голын усны 80 хувийг уул уурхайн компаниуд хэрэглэдэг. Ашигт малтмалын төлөө байгалийн дархан цаазат газрыг устгах гэж байна. Бид Монголын Засгийн газарт эсэргүүцэл илэрхийлсэн” гэж сэтгүүлчдэд мэдээллээ. 2012-2019 онд тус байгууллага Сэлэнгэ мөрөнд УЦС барих төслийг эсэргүүцэн тэмцсээр зогсоож байсан билээ.
Эх сурвалж: Zindaa.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
66.181.161.55
Тэнэг оросууд битгий давар өөрсдөө мөрөн голууд дээр усан цахилгаан станц далан барьж болдог бид болохгүй гэсэн зүйл байх ёсгүй. Тэд Амар, Енисей гээд олон голууд дээр УЦС барьсан хямд өртөгтэй тог хэрэглэж байхад яагаад бид болохгүй гэж. Далан барих нь урсцын тохируулга, хэмжээг нэмэгдүүлэх давхар ач холбогдолтой экологийн ач холбогдолтой зүйл. Байгал нуур, Амар мөрнийхээ асуудлаа шийдэж чадахгүй бохирдол, үерийн асуудлаа шийдэж чадахгүй байж юун олон долоон юм бодож, тусгаар улсын бодлогод хошуу дүрдэг юм.
Хариулах103.57.93.131
Huts
Хариулах202.9.40.63
ЭКСПОРТЛОДОГ ЭРЧИМ ХҮЧЭЭ ХЯМДРУУЛАХАА БОДОХ ХЭРЭГТЭЙ БАЙЖ ДЭЭ....
Хариулах202.21.108.56
Тэнэг согтуу иванууд биднийг эрчим хүчний хараат хэвээр байлгаж байх санаатай дээр үеийн орос одоогийн шинэ орос 2 өөр шүү !!! Бид өөрсдөдөө хэрэгтэй юмаа хийх л ёстой хуц гээ
Хариулах192.82.74.199
Монгол улсад усан цахилгаан станц хэрэгтэй. Хайран ус хилээр үнэгүй л урсан гарч бгааг бид эх орондоо ашиглах хэрэгтэй шүү дээ. Сэлэнгэ мөрөнд УЦС стац барих асуудлыг эргэж харах л хэрэгтэй дээ
Хариулах64.119.19.142
Манай эзэмшил юм ч ямар хамаатай юм бэ
Хариулах150.129.143.219
Manai zasgiin gazar hezee ch tootsoo hiidguin ilrel. Oros eserguutseh n todorhoi bhad ingej l bdg. Oros sorguuleed daramt hiivel yun usan stants. Benzin ch gui bolno. Geseer bgaad buh ymaa hyatadaas avna. End hyatadaas buren haraat boloh ayul bn.
Хариулах66.181.189.133
Өөрсдөө тоо томшгүй УЦС, Далангууд барьж байж хуцдаг бааснууд юэ
Хариулах