Израилд зуны амралтаараа археологийн бүс нутагт сайн дурын ажил хийж байсан өсвөр насны хоёр хүү 1100 жилийн настай алтан зооснууд олжээ. Тэд газар ухаж байхдаа хэдэн ширхэг зоос олж харсан байна. Тэдгээр нь 1100 жилийн настай алтан зооснууд болохыг тухайн үед гадарлаагүй аж.
Энэ тухай өсвөр насны хүү Оз Коэн, "Би сайн дурын ажлын хүрээнд газар ухаж байгаад хэдэн ширхэг зоос олж харсан. Тэгээд тэр хэсгийг эвтэйхэн цааш ухахад шавар ваар шиг зүйл дотор олон ширхэг алтан зоос байсан" гэжээ.Газар доороос олдсон зооснууд 24 карат алт ба нийт 845 грамм зоос байжээ.
Энэ тухай Израил эртний эдлэл судлалын эрх бүхий байгууллагын төлөөлөл Галит Мал, Шавар вааранд байсан алтан зооснууд тухайн үед энэ бүс нутагт гадаад худалдаа хэрхэн өрнөж, өргөжиж байсныг харуулж байна. Одоогийн зах зээл дээр эдгээр зооснуудыг худалдвал тансаг зэрэглэлийн байшин авч болохоор үнэд хүрнэ хэмээжээ.
Эх сурвалж: CNN
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
66.181.161.24
tegeed ter 2rt yuch uguugui yum baih daa
Хариулах66.181.161.53
үгүй