News paparazzi: ​Ражив Гандийн нэрэмжит сургуулийн оюутнууд нэгнийгээ хутгалсан хэргийг шалгаж байна

Moderator
2020/09/25

Энэ сарын 22-ны өдөр Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн оюутнууд нэгнийгээ хутгалсан хэрэг гарсныг бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Энэ сарын 22-нд тус сургуулийн авто машин засварын нэгдүгээр дамжааны оюутан 17 настай, эрэгтэй Б нь хоёрдугаар дамжааны оюутан Б-тэй маргалдсаны улмаас цаасны хутгаар хутгалсан хэрэг гарсан. Харин энэ үед тэднийг салгахаар оролдсон авто машин засварын нэгдүгээр дамжааны оюутан 15 настай Б, хоёрдугаар дамжааны оюутан Т нар цаасны хутгаар гар болон толгой хэсэгтээ зүсүүлж хүнд гэмтсэн. Одоогоор хэргийг нарийвчлан шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.


Ж.Бат


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна