News paparazzi: 19 настай эрэгтэйг хөнөөгөөд цогцсыг нь булсан байсныг илрүүлжээ

Moderator
2020/09/25

Нийслэлийн Налайх дүүрэгт байрлах эзэнгүй орхигдсон уурхайд 2017 онд нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны харьяат 19 настай, эрэгтэй С -ын амь насыг хөнөөж, цогцсыг булсан байсныг өчигдөр илрүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын газарт тухайн иргэний цогцсыг тус уурхайн гүнээс гаргаж өгөх хүсэлт гаргасны дагуу ийнхүү ажиллажээ.

Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид 5 км замыг туулан 16:32 цагт очиж, 2 м3 шороог зайлуулж, 80 градусын налуутай, 71 метрийн гүнтэй малталтаас тухайн иргэний цогцсыг мөн өдрийн 19:06 цагт гаргаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, нийслэлийн Цагдаагийн газар, дүүргийн Прокурорын байгууллагаас ирсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.


Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.26
    2020/09/25

    Цаазын ялгүй болгосноос ийм хэргүүд шил шилээ даран гарсаар бна.Хорих ял өгөөд өршөөлөөр суллагдчихна. Элбэгдорж өөртөө зориулж хууль гаргаснаас болж энэ бүх хэргүүд даамжирч олон ээж аавууд үр хүүхдээсээ.олон үрсүүд эцэг эхээсээ .бэлэвсэрч хоцорсон хань ижил нэмэгдсээр .....Хуулиа нэг хармаар чангахан шиг хууль гаргахад өөрсдөө хуулиндаа орооцолдоно гэхээс үхтэлээ айж байгаа байхдаа

    Хариулах
  • 39.7.57.226
    2020/09/25

    Ulam shirvvn bolood bn daa ene met mash olon hereg bgdaa ilereegv hm

    Хариулах
  • 66.181.161.70
    2020/09/25

    yamar niigemd amidraad bnda

    Хариулах