Хийжүүлсэн, чихэрлэг ус ундааны оронд цоргоноос ус уух дадлыг хүүхдүүдэд суулгах нь илүү ашиг тустай гэж ДЭМБ үзэж байна хэмээн тус байгууллагын Халдварт бус өвчин, түүнтэй тэмцэх асуудал хариуцсан газрын дарга Жоао Бред мэдэгджээ.
Энэ тухай тэрээр ДЭМБ-ын Европын бүсийн товчооны бэлтгэсэн “6-10 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан хүүхдийн хооллолт, биеийн хөдөлгөөний идэвхтэй байдлын заавар” хэмээх танилцуулгын үеэр ярьжээ.
Баруун болон Зүүн Европт ижил марктай худалдаалагддаг чихэртэй ундаануудын элсэн чихрийн агууламжийн хэмжээ нь ялгаатай байдгийг ДЭМБ-ын төлөөлөгч дурдав. Тухайлбал, Их Британид чихэрлэг ундаануудад 35-40 гр элсэн чихэр агуулагддаг бол Зүүн Европт худалдаалагддаг бүтээгдэхүүний сахарын хэмжээ 10 граммаар илүү байдаг аж. Харин 6-10 насны хүүхдийн өдөрт авах сахарын хэмжээ 25 орчим гр байдаг.
“Тийнхүү сахарын агууламж янз бүр байгаатай холбоотойгоор хүүхдэд буруу зуршил бий болдог учир бид хүүхдэд ус уух дадал эзэмшүүлэхийг зорьж байна. Хүүхэд цоргоноос ч ус ууж болох бөгөөд ийм байдлаар бид хүрээлэн буй орчноо ч хамгаалах боломжтой” юм гэж тэрээр хэлэв.
Эх сурвалж: montsame.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна