Умард Солонгосын хилээс холгүй алга болсон БНСУ-ын Далай, загас агнуурын яамны харьяа загас агнуурын хяналтын газрын ажилтныг БНАСАУ-д буудаж хөнөөж, цогцсыг нь шатаасан гэж тус улсын Үндэсний батлан хамгаалах яам мэдэгджээ.
“Манай цэргийнхэн энэ харгис үйлдлийг эрс зэмлэн буруушааж байгаа бөгөөд тайлбар өгч, буруутай хүмүүст хариуцлага хүлээлгэхийг уриалж байна" гэж тус улсын Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдэгдсэн байна. Тус яамныхан БНСУ-ын иргэн зугтах гэж байгаад БНАСАУ-ын нутаг дэвсгэрт амиа алдсан гэж үзэж байгаа аж.
Өмнөд Солонгосын уг иргэн өнгөрсөн даваа гарагт хоёр Солонгосыг заагладаг далайн хилийн шугамаас урагш 10 км зайд моторт завиар шалгалт хийж байхдаа алга болсон байна. Хамт ажилладаг хүмүүс нь тэр өдрөө түүнийг алга болсныг эргийн хамгаалалтын албанд мэдэгдэж, тэнгисийн болон агаарын техникийг оролцуулан эрлийн ажлыг эхлүүлжээ. Өмнөд Солонгосын Цэргийн тагнуулын албаны мэдээлснээр, түүний цогцос мягмар гарагт БНАСАУ-ын нутаг дэвсгэрт хамаарах уснаас олдсон бөгөөд уг хэрэг Бага Ёнпхён арлын ойролцоо болсон байна.
Ж.Бат
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна